С.Эрдэнэ сайд НҮБ-ын төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
С.Эрдэнэ сайд НҮБ-ын Хүн амын сангаас манай улсад ажиллахаар шинээр томилогдсон суурин төлөөлөгч Китахара Наомиг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд хатагтай Китахара Наоми “Монгол Улсад ажиллахаар хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Цаашид ХАХНХ-ын яамтай олон үйл ажиллагаанд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэдгээ илэрхийлсэн.
Харин ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “ХАХНХ-ын яам байгуулагдсан цагаас эхлэн НҮБ-ын Хүн амын сантай нарийн нягт хамтын ажиллагаатай байна.
Таны өмнө манай улсад ажилласан суурин төлөөлөгч хатагтай Аржентина Матавелтэй хамтран олон үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийг эхлүүлэхээр ярилцаж, зарим ажлыг амжилттай хэрэгжүүлсэн.
Цаашид хүн амыг хөгжүүлэх, тэдэнд дэмжлэг, туслалцаа үзүүлэх олон үйл ажиллагааг санаачлан хамтран ажиллана гэдгээ хэллээ.