Даатгалын салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн боллоо
Даатгалын салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн боллоо
2013.08.07

Даатгалын салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн боллоо

Даатгалын Салбарын Удирдах Ажилтны Зөвлөлгөөн 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн лхагва гаригт Чингис Зочид буудалд болно. Зөвлөлгөөний үеэр даатгалын салбарын 2012 оны санхүү, даатгалын үйл ажиллагааны талаар танилцуулна.

2012 оны эцсийн байдлаар даатгалын зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй компаниудыг хөрөнгийн хэмжээгээр нь харьцуулахад “Монгол даатгал” ХХК, “Бодь даатгал” ХХК-ийн хөрөнгө даатгагчдын нийт хөрөнгийн 30.0 хувийг эзэлж, “Жонон даатгал” ХХК-ийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө хамгийн бага буюу зах зээлийн нийт хөрөнгийн 1.5 хувийг эзэлж байна.

Тайлант үеийн эзэмшигчдийн өмчийн дүн сүүлийн 5 жилийн байдлаар тогтвортой өсч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэж ирсэн нь даатгалын компаниудын цэвэр ашгийн өсөлттэй холбоотой байна.

2002 оноос хойш 2012 он хүртэл нийт орлогын өсөлт 72.85 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт харагдаж байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс 1.64 дахин нэмэгдсэн нь 2012 оноос “Жолоочийн даатгалын тухай хууль” батлагдаж хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой бөгөөд албан журмаар даатгуулах даатгуулагчдын тоо нэмэгдэж, даатгалын хураамжийн орлогыг сүүлийн жилийн дундажаас огцом өссөн байна.

Түүнчлэн жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын өсөлтийг дагаж авто тээврийн хэрэгслийн даатгал өндөр өсөлттэй гарсан байна. Даатгалын хураамжийн орлогын өсөлтийн гуравдагч шалтгаан нь хөрөнгийн үнийн өсөлт гэж үзэхээр байна.

2012 оны 4 дүгээр улирлын байдлаар нийт 16,916.9 сая төгрөгийн даатгалын нөхөн төлбөр олгосон. Гадаадын болон хамтарсан хөрөнгө оруулалттай компанийн олгосон даатгалын нөхөн төлбөр нийт нөхөн төлбөрийн 42.3 хувийг эзэлж байна.

Тайлант хугацаанд өмнөх оны мөн үеийнхээс газар тариалангийн даатгал 0.4 сая төгрөгөөр, хариуцлагын даатгал 72.3 сая төгрөгөөр буурч, мал амьтдын даатгал 22.6 сая төгрөгөөр, хөрөнгийн даатгал 346.2 сая төгрөгөөр, автотээврийн хэрэгслийн даатгал 1618.2 сая төгрөгөөр, агаарын хөлгийн даатгал 16.0 сая төгрөгөөр, гэнэтийн осол, эмчилгээний зардлын даатгал 495.5 сая төгрөгөөр, автотээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгал 3820.0 сая төгрөгөөр, санхүүгийн даатгал 453.7 сая төгрөгөөр, ачааны даатгал 16.5 сая төгрөгөөр, хугацаат амьдралын даатгал 62.3 сая төгрөгөөр, эрүүл мэндийн даатгал 35.8 сая төгрөгөөр, хуримтлалын даатгал 62.3 сая төгрөгөөр тус тус өссөн үзүүлэлттэйгээр нөхөн төлбөр олгожээ.