Өмнөговь аймаг Төвийн бүсийн эрчим хүчний системээс цахилгаанаар хангагдаж байна
Эрчим хүч
2013.08.06

Өмнөговь аймаг Төвийн бүсийн эрчим хүчний системээс цахилгаанаар хангагдаж байна

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Тавантолгой-Даланзадгадын 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлыг 2012-2013 онд гүйцэтгэж байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд

2013 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 03:00 цагаас 7 дугаар сарын 29-ны өдрийн 24:00 цаг хүртэл аймгийн төвийн 6, 10 кВ-ын шугам, дэд станцуудад техникийн шинэчлэл, туршилт тохируулгын ажлыг хийн хэрэглэгчдийг цахилгаанаар түр хязгаарласан.

Энэхүү барилга угсралтын ажлын гүйцэтгэл 97 хувьтай явж байгаа бөгөөд 2013 оны 8 дугаар сард багтаан улсын комисс ажиллаж Өмнөговь аймаг Төвийн эрчим хүчний системтэй холбогдож, хэрэглэгчдийг байнгын тасралтгүй найдвартай цахилгаан эрчим хүчээр ханган ажиллах юм.

Мөн эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах, ээлжит урсгал засвар хийх төлөвлөгөөний дагуу 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 06:00-13:00 хүртэл “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийн Улаанбаатар-Багануурын 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд засвар үйлчилгээ хийх үед Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгуудад цахилгаан түр хязгаарласан.