Ерөнхий сайд баруун аймгуудыг зорилоо
Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.07.23

Ерөнхий сайд баруун аймгуудыг зорилоо

Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар ээлжийн амралтаа аваад байгаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрөгч амралтын өдрүүдэд Хэнтий, Дорнод чиглэлийн автозамын үйл явцтай танилцангаа Буйр нуурт очиж амарсан.

Харин тэрбээр өнөөдрөөс эхлэн баруун чиглэлийн замын ажлын явцтай танилцаж эхэлж байна.

Өнөөдөр Улаанбаатар хотоос хөдөлж, Тосонцэнгэл, Улиастай чиглэлийн замын ажлын явцтай танилцангаа Завханы Эрдэнэхайрхан сумын Хар нууранд очиж хонох юм байна.

Үүнээсээ цаашлаад Увс чиглэлийн замаар явж, Увс нууранд очих бололтой.