Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва
2013.07.16

Найман сарын эхээр 3000 морь уралдана

Наадамчин олныг цэнгүүлдэг уяач болон унаач хүүхдүүдийн наадам хүй долоон худгийн торгон ногоон дэнж дээр болж, Увс аймгийн цолтой бөхчүүд зодоглон барилдлаа.

Наадмын өглөө эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга,  их нас, соёолон морьдын уралдаан боллоо. Уяачдын наадмыг нээж шадар сайд Д.Тэрбишдагва үг хэлсэн бол нээлтэд шинэхэн аварга хүрэлцэн ирсэн юм.  

Тэрээр Монгол улсын хэмжээнд 30 гаруй мянган морь уралдаж ард түмнээ баярлуулсан уяачид маань бидэнтэй хамт баярлах ёстой. Энэ жилийн наадам нар хур тэгширсэн сайхан өдрүүд үргэлжилж, ногоон дэнжид сайхан наадацгаая хэмээн нээж үг хэллээ.

Удахгүй буюу найман сарын эхээр 3000 морь уралдаж геннесийн номд бичигдэх томоохон үйл явдал болох гэнээ. Харин дараа жилээс хүй долоон худгийг баяр наадмын төв болгоно хэмээн хэлж байлаа.