Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Үндэсний статистикийн хорооноос, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
2013.07.23

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Үндэсний статистикийн хорооноос, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын статистикийн мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, мэдээ, судалгааны үнэн бодит байдал, 2 байгууллагын хоорондох ажлын уялдаа холбоог хангахад  чиглэгдсэн байна.

Энэ хүрээнд хүн ам, нийгмийн халамж болон даатгалын статистикийн мэдээлэл, судалгааны арга зүйг боловсронгуй болгох, статистикийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, албан ёсны статистикийн мэдээлэл, судалгааны үзүүлэлт, аргачлал, зааврыг батлах, зөвшөөрөх, мэдээлэх хугацааг тогтоох, мэдээллийн хамралт, үнэн бодит байдалд үнэлэлт өгөх, хэрэглэгчдийг энэ чиглэлийн мэдээллээр хангахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хамтрах ажиллах юм.

Ажлын хэсгийг Үндэсний статистикийн хорооны дэд дарга Б.Эрдэнэсүрэн, ХАХНХ-ын дэд сайд Э.Тамир нар ахлан ажиллахаар болжээ.

Санамж бичгийн хэрэгжилтийн үр дүнг Үндэсний статистикийн хорооны Төрийн захиргаа, удирдлагын газар, ХАХНХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор Үндэсний статистикийн хороо болон ХАХНХЯ-ны удирдлагад танилцуулж байхаар тогтсон байна.

Үндэсний статистикийн хороо, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай байгуулсан энэхүү санамж бичигтэй холбогдуулан уг ажлыг зохион байгуулах, салбарын статистикийн, мэдээллийг боловсронгуй болгох, өрх, иргэний амьжиргааны түвшин тодорхойлох “Орлогыг орлуулан тооцох аргачлал”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулав. Ажлын хэсгийг Үндэсний статистикийн хорооны дэд дарга Б.Эрдэнэсүрэн, ХАХНХ-ын дэд сайд Э.Тамир нар ахлан ажиллахаар болжээ.