Монгол улсыг үүсгэн байгуулсан хүнийхээ нэрээр төв талбайгаа нэрийдлээ
НИТХ-ын тэргүүлэгчдийн долдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Сүхбаатарын талбайн нэрийг Чингисийн болгож өөрчилсөн билээ. Зарим иргэд болон МАН-ын зүгээс энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа. Бүр түүхийн үнэнийг гуйвуулсан энэ шийдвэрээ даруй хүчингүй болгохыг МАН-ынхан НИТХ-аас шаардсан. Тэгвэл Нийслэлийн удирдлагууд Сүхбаатарын талбайг Чингисийн болгож өөрчилсөн шийдвэрийнхээ талаар тайлбар хийлээ. Нэрийг өөрчлөхийг анх хотын дарга Э.Бат-Үүл санаачилсан аж.
1946 оны долдугаар сарын 8-нд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор нээжээ.
Тэрээр энэ талаар үргэлжлүүлэн тайлбарлахдаа "Монгол улсын түүхийн үнэн сэргэж буй энэ үед ийм шийдвэр гаргасан нь их чухал юм. 1990 оноос өмнөх 70 жилд манай түүхийг зөвлөлт мэтээр мушгин гуйвуулж ирсэн. Чингис хаан Монгол улсыг үүсгэн байгуулсан хүн. Тэр хүнийхээ нэрээр бид төв талбайгаа нэрлэж байгаа нь түүхээ сэргээн үнэн зөвөөр нь тогтоож байгаа хэрэг юм. Тиймээс Сүхбаатарын талбайн нэрийг нь өөрчилж байгаа нь нэлээн цогц арга хэмжээний эхлэл юм.
Цаашдаа үүнтэй холбогдуулаад бид нар хэд хэдэн зүйлээр иргэдээсээ асууна, ярилцана. Би өөрөө энэ санааг өргөн барьсан. Тийм учраас би хориг тавихгүй. Чингис хааны нэрээ олон зүйлийг нэрлэдэг мөртлөө чухал зүйлээ нэрлэдэггүй. Энэ шийдвэрийг зарим нэг иргэд эсэргүүцэж байгааг хараад дотроо их харамсаж байсан. Ямар Зөвлөлт маягийн ойлголттой байгаа юм бэ гэж бодогдсон" гэлээ.