Хятадын Коммунист намын гишүүн иржээ
УИХ-ын гишүүн, Шадар Сайд Д.Тэрбишдагва
2013.07.09

Хятадын Коммунист намын гишүүн иржээ

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын урилгаар БНХАУ-ын Коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, төв хорооны зохион байгуулалтын газрын дарга Жао Лэзигийн манай улсад хийх албан ёсны айлчлал өчигдрөөс эхэлж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагватай өчигдөр орой албан уулзалт хийжээ.

Харин өнөөдөр БОНХ-ийн сайд, Иргэний зориг-Ногоон намын дарга С.Оюун, УИХ-ын гишүүн С Дэмбэрэл нартай уулзах бол маргааш, Монгол Улсын Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуягт бараалхах юм байна.