Уул уурхайн сайд Д.Ганхуяг Олон улсын бага хуралд оролцоно
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2013.05.06

Уул уурхайн сайд Д.Ганхуяг Олон улсын бага хуралд оролцоно

Австрали улсад энэ сарын 20-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын олон улсын VI бага хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг оролцоно.

Д.Ганхуяг сайд айлчлалын үеэр тус улсын Уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлалын сайд Гари Грейтэй уулзаж, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын бодлого, эдийн засгийн интеграци бий болгох зэрэг асуудлаар яриа хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.