Шинэ станц ашиглалтанд орох хүртэл эрчим хүчээ хэмнэх хэрэгтэй
5-р цахилгаан станц, тавантолгойн цахилгаан станц гэх хоёр том бүтээн байгуулалтын ажилууд эрчим хүчний салбарт 2016 оноос эхлэн хийгдэнэ.
Үүнд хувийн хэвшилийн болон гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оруулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. тухайлбал тэрбум орчин долларын өртөгтэй тавантолгойн 450 мвт хүчин чадалтай цахилгаан станцыг байгуулахад төрөөс 50 сая ам долларын хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Харин үлдсэн хэсгийг хувийн хэвшилийн болон бусад хөрөнгө оруулалтаар шийднэ.
Харин ойрын жилүүдэд өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангахын тулд амгаланд 350 мвт хүчин чадалтай дулааны станц, 4-р цахилгаан станцад 100 мвт-ын өргөтгөл, 3-р цахилгаан станцад 35 мвт-ын өргөтгөл гээд яаралтай шийдэх шаардлагатай ажлуудыг эхлүүлж байгаан байна. Гэхдээ ашиглалтанд орох хүртэл эрчим хүчээ хэмнэх хэрэгтэй байна гэж салбарын сайд хэллээ.
450 мвт хүчин чадалтай цахилгаан станцыг байгуулахад төрөөс 50 сая ам долларын хөрөнгө оруулалт хийж байгаа.
Эрчим хүчний сайд М.сононпил: энэ төсөл хөтөлбөрүүд 2014 он гэхэд хэрэгжиж дуусна. Зарим нь энэ жилдээ багтах юм. Ер нь ойрын жилүүдэд дулааны болоод цахилгааны хязгаарлалт ашиглалтанд орж ямар ч байсан дутагдал үүсэхгүй юм.
Ингэснээр дараагаар нь 5-р эх үүсвэр, тавантолгойн цахилгаан станц гээд ороод ирэхэд асуудалгүй болно.
Эрим хүчний бас нэгэн эх үүсвэр бол сэргээгдэх эрчим хүч юм гэж салбарынхан онцолж байна. 2016 он гэхэд Монгол улсын эрчим хүчний нийт хэрэглээний 20 хувийг сэргээгдэх эрчим хүч эзлэнэ гэлээ.