Намайг яаж ч чадахгүй гэдэг нь ардаа баталгаатай хүний шинж
Улсад 850 сая гаруй төгрөгний хохирол учруулсан гэгдээд буй Ц.Нямдорж гишүүн энэ асуудалд огт эмзэглэхгүй яваа. Тайлбар нь ч энгийн. Товчхондоо сонгуулийн сурталчилгаа ид явагдаж байгаа энэ цагт элдэв мэдээлэл гардаг нь бичигдээгүй хууль. “Шударга ёс” бүлгийн хэлээд буй асуудал эдний нэг гэсэн тайлбарыг хийсэн.
Харин “Шударга ёс” эвслийнхэн үүнд хэн ч өөрийнхөө талаар юу ч гэж болно гэдэг тайлбарыг хийлээ. Буруутай буруугүй асуудлыг хяналтынхан эцэслэн гаргах учиртай. Тэр цагт энэ хүн асуудал үүсгэсэн үгүй эсэхийн талаар нийгэм бодит мэдээлэл авахыг онцолж байгаа юм.
Хуулийн байгууллага нь хууль тэгш үйлчилдэг гэдэг утгаараа шалган тогтоох үүрэгтэй.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Угаасаа намайг яаж ч чадахгүй гэж хэлж байгаа нь ардаа баталгаатай хүний шинж. Миний байр суурь маш энгийн. Юу гэхээр бид албан ёсоор бичиг өгнө. Хуулийн байгууллага нь хууль тэгш үйлчилдэг гэдэг утгаараа шалган тогтоох үүрэгтэй.
Шалгаад буруутай буруугүй гэдгийг нь гаргаад ирнэ. Түүнээс биш урьдчилж бид шууд буруутай, буруугүй гэж хэлж чадахгүй. Шалгах үндэслэл байна” гэв. Асуудал үнэн бодит эсвэл худал ташаа байсныг одоо хууль хяналтынхан хэлэх л үлдлээ.