“Эрин хотхон” хорооллын шав тавих ёслол боллоо
Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороололд “Эрин интернэшнл” компани бүрэн цутгамал 12 давхар, 2-3 орцтой 2000 айлын орон сууцыг эхний удаад барихаар болжээ. Тус хорооллын шав тавих ёслолд УИХ-ын дарга З.Энхболд, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл нар оролцлоо.
“Эрин хотхон”-д нийт 8000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн байна.
Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан: “Энэ 2000 айлын орон сууц эмнэлэг, сургууль, цэцэрлэг, нийтийн үйлчилгээний газар гээд цогцолбороороо баригдана. Нэгдүгээр хорооллын өмнө баригдаж байгаа учраас манай СХД-ийн иргэд сонголтоо хийх бололцоотой” гэв.
“Эрин хотхон”-д нийт 8000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн байна. Ирэх жилийн зун эхний дөрвөн орон сууц ашиглалтанд орох бөгөөд зуун хувь ашиглалтанд орсны дараа иргэд жилийн найман хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай ипотекийн зээлээр байраа авах боломж бүрджээ.