Бидний зудтай тэмцэх арга хоцрогдсон байна
Малын индексжүүлсэн даатгал төсөл амжилттай хэрэгжиж үр дүнгээ өгсөн учир цаашид уг төслийн тогтолцоог тогтвортой байлгаж, бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн амьдралыг байгаль цаг уурын гэнэтийн эрсдлээс хамгаалахын тулд Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк болон бусад төсөлд оролцогч талууд тодорхой ажлуудыг шат дараалан хэрэгжүүлж байна.
Малын индексжүүлсэн даатгалыг хууль зүйн орчинтой болгох талаар үндэсний зөвлөлдөх уулзалт зохион байгуулжээ.
Энэ хүрээнд малын индексжүүлсэн даатгалыг хууль зүйн орчинтой болгох талаар үндэсний зөвлөлдөх уулзалтыг энэ онд зохион байгуулсан. Зөвлөлдөх уулзалтад оролцогчид малын индексжүүлсэн даатгалын шинэлэг тогтолцоог өндрөөр үнэлж цаашид тогтвортой байдлыг нь ханган авч үзэх чухал ач холбогдолтойг онцолж байлаа.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан: Энэ бол амьдралаас урган гарсан, амьдрал дээр байгаа шийдэх арга замыг нь хайж буй асуудал. Малчиддаа нэмрээр бага, ганц боодол өвс хэдэн шуудай тэжээл очоод яах юм. Төрд болохоор гарзаар их, татвар төлөгчдийн нуруун дээр очиж буй ачаалал.
Ингээд бүхэлдээ зудтай тэмцэж байгаа арга маань хоцрогдсон байна. Бид шинэ арга олмоор байна. Цаг хүндрэхээр өвс тэжээлийн үнээ хямдруулаад, тээврийн зардлыг нь хариуцаж эхэлдэг. Үнэгүй өгдөг. Дээрээс нь нэмэгдэл зардал олон гардаг.
Мал нь тэр алтны үнэтэй өвсийг иддэг ч эцэст нь малчин, төр аль аль нь хохирол хүлээдэг.
Мал нь эндээс очсон алтны үнэтэй өвсийг иддэг ч эцэст нь малчин, төр аль аль нь хохирол хүлээдэг. Энэ аргыг бас өөрчилмөөр байна. Мэдээж хэрэг уян хатан шуурхай зохицуулалт хэрэгтэй. Шардлагатай үед нь малаа борлуулдаг, орлогоо олдог, чанаржуулж авч үлддэг.
Авч үлдсэн хэдийгээ өвөл нь онд оруулдаг. Хавар нь малжуулах аргаа оновчтой зохион байгуулдаг. Тиймд уг асуудлыг шийдэх шаардлагатай учир энэ даатгал бидэнд тустай, энэ чиглэлээр ажиллах нь зүйтэй гэж бодож байна гэлээ.