Д.Ганхуяг: Би урмын үг, магтаалыг харамгүй хэлдэг
Өдгөө Уул уурхайн сайд Даваажавын Ганхуягийг ховор мэргэжил эзэмшсэн, боловсрол сайтай хүн гэдэг.
Химич, технологич, эдийн засагч мэргэжилтэй, “Бриджийн” хэмээх тодотголтой тэрбээр гуйлгээ ухаантай, шаггүй удирдагч. Монголын ноос, ноолуурын холбоог багагуй хугацаанд тэргуулж буй туунийг 2004 оноос өдгоөг хуртэл гурав дахь удаагаа УИХ-д сонгосон нь итгэл даах чадварыг нь илтгэх биз.
Улстөрч хүн бол төрийн зардас, түмний үйлчлэгч” хэмээдэг энэ эрхмийг сайн мэдэх найз нар нь “Тулхтай сайн анд байж чаддаг шигээ тушигтэй хамтрагч. За гэвэл ёогүй монгол эр” гэсэн. Мөн аливааг адгаж бус, уужуу ухаанаар шийдэхийг эрхэмлэдэг, холч ухаан нь төрийн хүн байх чухал үзүүлэлт гэж магтсан.
Мөн аливааг адгаж бус, уужуу ухаанаар шийдэхийг эрхэмлэдэг, холч ухаан нь төрийн хүн байх чухал үзүүлэлт гэж магтсан.
1. Миний хувьд хүүхэд байхаасаа л сайхан нутаг, сайн аав ээж, багш нар, хань, ах дүү, анд нөхдөөр хүрээлүүлсэн болохоор орлон тоглогч, эсвэл туслах дүрд тоглож байсангүй. Гол “дүр”-ийг би л бүтээх үүрэгтэй гэж бодож, хэр баргийн юманд бэрхшээдэггүй болсон. Сэтгэл байвал шийдэж болдог гэдэгт итгэдэг хүн.
2. Цаг үеэс хоцрохгүй гэж бидний монголчууд чармайсаар байна. Өвөг дээдэс, ахмад үеийнхний нөр их хөдөлмөр, эх оронч сэтгэлийн буурал түүхийг байнга санаж, хойч үедээ санаа зовниж, Монголоороо байх гэж хичээж буй хүмүүсийг харахаар бахархаж, дэм болох сэтгэл байнга төрдөг. Бид чаддаг зүйлээ хийх эрх чөлөөтэй, бүтээлчээр хамтарч ажиллах цаг үед амьдарч байна.
3. Монгол хүн хөгжих, Монгол Улсаа дахин сэргээн хөгжүүлэх алтан боломж бидний үед байгаад сэтгэл тэнүүн явдаг.
4. Монгол эрчүүдийн ноён нуруу хэвийх ёсгүй. Хүн чанар, бусдын итгэлийг даах чадварыг эр хүний ноён нуруу гэх байх. Эр хүнийг хүндлэх, урам өгөх, зүтгүүлэх ухаан монгол эмэгтэйчүүдэд бий.
5. Бидний багад олуул бужигналдаж өсдөг байж. Эцэг, эх нь хөвгүүдээ багаас нь хат суулгадаг байлаа. Өглөөний нарыг наранд бүү тооц, өсөхийн жаргалыг жаргалд бүү тооц гэдгийг хүүхдүүдэд эвээр ойлгуулах нь зохистой. Нөгөө талаас магтаалаар дүүрэн амьдралд хүүхэд бусдыг үнэлж сурдаг. Урмаар дүүрэн амьдралд хүүхэд өөрөөрөө бахархаж сурдаг гэдэг их үнэн үг.
6. Хатуу үгийг хямгатай хэлэх ёстой болов уу. Тэвчээр алдах тохиолдол бас байна. Аль болох хурдан уучлал гуйх, ойлголцоход цаг алдах шаарддагагүй. Хүлээцтэй, уучилж чадцаг байх шиг сайхан зүйл үгүй.
7. Би урмын үг, магтаал хоёрыг харамгүй хэлнэ шүү. Хүнд урам өгөх хамгийн энгийн арга бол сайхан мэнддэх явдал.
8. Эрхэм баян-эрдэм ном гэдэг. Мөнгө бол баялаг. Тэрийг хүмүүн бүтээдэг. Мөнгөнөөс өөр олон чухал зүйл бий. Сэтгэлээр баян, амар тайван байх нь хамгийн сайхан.
9. Монголчууд нүүдэлчин амьдралтай. Бидний амьдрал үеийн үед байгаль, дэлхий, цаг агаартай байнгын шүтэлцээнтэй байдаг. Тиймээс дээд тэнгэрийг бусдаас илүү мэ- дэрдгээрээ ялгаатай байх. Тэр мэдрэмж л бидний бахархал омог бадраах шүтээн гэж боддог.
10. Би өөрт бусадтай л адил хэмжээний мөнгө зарцуулдаг. Олохоосоо илүү зарцуулах менежмент гэдэг чухал зүйл.