Ж.Батсуурь гишүүний эмзэглэл
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
2013.05.22

Ж.Батсуурь гишүүний эмзэглэл

УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны өчигдрийн хуралдаанд хамгийн идэвхтэй оролцогчоор УИХ-ын гишүүн Ж.Батсуурь өрсөлдөгчгүй тодорч З.Баянсэлэнгэ дарга, Эрүүл мэндийн сайд Н.Удвал хоёрыг хөөрхөн сандаргасан юм.

Эрхэм гишүүн «Баянсэлэнгэ дарга аа. Өнөөдөр Монгол Улс дээд сургуулийн тоо, 10 мянган хүнд оногдох оюутныхаа тоогоор дэлхийд тэргүүлж байгаа. Гэтэл төгсөөд гарч байгаа хүн нь наад захын шаардлага хангахгүй байна. Сингапур ганцхан дээд сургуультай. Харин тэдний инженер техникийн ажилтнууд дэлхийд толгой цохих хэмжээнд байна. Та үүнийг цааш нь уламжлах ёстой. Удвал сайд аа.

Энэ эмийн сангууд чинь цадигаа алдаж байна.

Тэнд мэргэжлийн эм зүйч ажиллах ёстой байтал өнөөдөр их сургуулийн шалгалтанд унасан хүүхдүүд ямар ч хараа хяналтгүй эм биш, хор зарж байна. Та юу хийж, юу харж байна» хэмээн сандаргав.

Хуралдаанд суусан С.Одонтуяа, Г.Уянга, Г.Баярсайхан, Л.Гантөмөр зэрэг гишүүд Ж.Батсуурь гишүүний эмзэглэлийг толгой дохин хүлээн зөвшөөрч байсан нь эрхэм гишүүн зөв л юманд санаа бодлоо чилээж яваагийн илэрхийлэл биз ээ.