Б.Гарамгайбаатар: Ерөнхий сайдыг огцруулах хэрүүлээс ямар ч үр дүн гарахгүй
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар
2013.04.22

Б.Гарамгайбаатар: Ерөнхий сайдыг огцруулах хэрүүлээс ямар ч үр дүн гарахгүй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатартай ярилцлаа. Тэрбээр АН дотроосоо задраагүй цагт засаг өчүүхэн ч ганхахгүй гэдгийг онцолж байв.

-Ерөнхий сайдыг огцруулах тухай сөрөг хүчний саналыг УИХ, Байнгын хороо хэлэлцлээ. Үүнийг нийгэм янз бүрээр л хүлээж авч байна. Таны хувьд мэдээж буруу гэж үзэх байх л даа?

Байнгын хороо, чуулганы хуралдааны ирц бүрддэггүйгээрээ бүрдлээ. Ингээд бодохоор хүн хүнийхээ мууг үзэхэд их дуртай байгаа биз.

-Байнгын хороо, чуулганы хуралдааны ирц бүрддэггүйгээрээ бүрдлээ. Ингээд бодохоор хүн хүнийхээ мууг үзэхэд их дуртай байгаа биз. Ач холбогдолтой хууль хэлэлцэх болохоор ирц бүрддэггүй шүү дээ. Тэр дундаа том сөрөг хүчин маань бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж, нэг ч хүн үлдэлгүй үг хэлэх эрх аваад л болсон болоогүй өчнөөн юм ярилаа. Тэртэй тэргүй ингэлээ гээд Засгийн газар, Ерөнхий сайд огцорно гэж байхгүй. Олонхи болсон нам нь л дотроосоо задарч өөрсдийн байгуулсан Засгийн газраа огцруулна уу гэхээс өөр бусдад нь тийм боломж байхгүй. Энэ бол зүгээр цаг гарзадсан, хүмүүсийн анхаарлыг татах гэсэн аргаа барсан ажил боллоо.

-Ерөнхий сайдад ажлаа сайн хийх ташуур болж мэднэ шүү дээ. Ер нь хууль зөрчөөд байгаа нь оргүй хоосон зүйл биш байх?

-Мэдээж Н.Алтанхуяг хүн юм чинь алдаа гаргасан байж болно. Угаасаа юм хийж байгаа хүн алдаа гаргаж л байдаг. Зүгээр сууж байгаа нөхөрт ямар юмных нь алдаа байх вэ. Зүгээр л шүүмжлээд байж болдог. Нэг ёсондоо эрсдэл үүрч байж юм хийдэг байхгүй юу. Эрсдэлтэй ч гэсэн урагшилж байгаа ажлыг засч залруулж болдог. Яах вэ, сөрөг хүчин гэж байдаг юм шүү гэсэн дохио өгөх гэсэн байж болох. Гэвч дохиогоо зөв өгч байнауу, үгүй юу гэдэг чухал. Монголын ард түмэн хуучин шигээ хууртагдахаа больсон шүү дээ. Хэн юу ярьж, ямар ажил хийж байгааг нь ялгаж салгадаг болсон байтал зүгээр нэг цагаан цаас шиг хүмүүсийн толгойг эргүүлж байна гэж бодоод буйд л сөрөг хүчний алдаа байгаа хэрэг. Тиймээс гарах үр дүн нь хэвээрээ л үлдэнэ.

Таны хувьд парламентад шинэ хүн. Гэхдээ эрх барьж буй намаас орж ирсэн. Тэгэхээр сүүлийн үед АН-ын удирдлагууд залуу, шинэ гишүүдийнхээ хэлэх үгийг цензурддаг болсон гэх яриа гарах болж. Танд тийм зүйл тохиолдов уу?

-АН МАН шиг биш. Нэг ёсондоо үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг гишүүддээ олгодог. Ерөнхий сайдыгаа шүүмжилсэн үг хэлсэн ч гэсэн сайныг л хүсч байгаа хэрэг. Мууг нь үзэх гэж тэгж байгаа юм биш. Яах вэ зарим нэг гишүүнийг эргүүлэн татах талаар нэлээн хов жив явна билээ. Намын бүлгийн хуралдаан, Үндэсний зөвлөлдөх хороонд л лав тийм юм яриагүй. Би ч Ерөнхий сайдыг шүүмжилдэг. Халуун шүүмжлэл, мэтгэлцээн дундаас гарсан шийдвэр нь зөв байдаг. Зоригтой дуугарч байгаа хүний буруу биш. Угаасаа АН-ын гишүүд тэмцэж, өөрийгөө таниулж, мэдрүүлж гарч ирдэг. Яах вэ намын удирдлага, Үндэсний зөвлөлдөх хороо, фракциуд зарим нэгний нүдэнд онцгой харагдсан байж болно. Тэглээ гээд үзэл бодлоо илэрхийллээ гэж буруутгах хүн манай намд байхгүй. Мэдээж хүмүүсийн амьд харилцаа байгаа газар болгон үл ойлголцол, хатуу хүтүү үг хэлэлцэх нь байдаг. Тийм зүйл байхгүй газар чинь л ёстой буруу зүйл бугладаг биз дээ.

-Шинэчлэлийн Засгийн газар гарч ирснээс хойш Монгол Улс маань хулгайч, луйварчдаар дүүрчихсэн байсан юм уу гэж бодмоор олон хүн хууль, шүүхийн хаалга татлаа. Баригдаж байгаа хүмүүсийнх нь дунд АН-ын хүн алга. Нэг ёсондоо АН-аас бусад нь хэрэгт холбогдох болж?

АН МАН шиг биш. Нэг ёсондоо үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг гишүүддээ олгодог.

-АН 1996 онд ганц удаа Засгийн эрхийг авсан ч гурав дөрвөн удаа солигдож холигдоод өнгөрсөн. Түүнээс хойш үндсэндээ МАН үндсэн гол хүч нь болж, яам, тамгын газруудад хүмүүсээ байршуулсан. АН-ын гишүүд харьцангуй цөөн, доод түвшний ажлууд хийх, эсвэл хувийн хэвшлүүдэд ажиллаж байсан. Одоо хууль хэрэгжээд эхлэхээр хулгай хийсэн нөхдөд нь ил гараад эхэлж байгаа юм. Дийлэнх нь төрийн өмчит компани, аж ахуй нэгжүүдээс гарч байгаа биз. Тэд тэнд эзэн болж очоод л санхүүгийн асуудлаа шийдцэг байж. Эндээс төрийн өмч эзэнгүйдсэн нь маш тод харагдлаа. Ер нь төрөөс төрсөн тэрбумтан гэдэг үг зүгээр нэг гараагүй. Бизнес гэж юу байдгийг мэдэхгүй мөртлөө хөрөнгөжсөн хүмүүст л зориулсан үг байхгүй юу. Бизнесийнхэн бол жаахан зах зээлд хөл дээрээ зогсохын тулд унаж босч, тэмцэж, ёстой л нөгөө үхэхээс бусдыг үзэж байж гарч ирж байгаа юм. Элдэв янзаар доромжлуулан байж гарч ирдэг. Ерөнхийлөгч чуулганы нээлт дээр хэлсэн шүү дээ. “Хүрз барьж үзээгүй байж, барьж үзсэн хүн шиг ярина гэдэг утгагүй” гэж. УИХ-ын гишүүдэд байгаа нэг дутагдал нь энэ. Бүгдийг мэддэг болж жүжиглэнэ. Нөгөөтэйгүүр хуулийн төсөлтэйгөө бүрэн танилцалгүй батлаад сууж байна. Нэг ёсондоо хуулиа батлах процесс нь алдаатайн дээр гаргасан хуулиа өөрсдийн үзэмжээр тайлбарладаг нь хуулийг завхруулдаг байхгүй юу. Ямар сайндаа л ард түмэн 76 мангуу гэж хочлох вэ дээ.

-С.Баярцогтын гаргасан алдаан дээр ч гэсэн хүмүүс их сонин байддаар харж байна. Хэрэв сөрөг хүчнээс хэн нэг нь ийм алдаа гаргасан бол аль хэдийнэ шоронд орчихсон байгаа гэж хүртэл хэлж байна шүү дээ?

-Бид үүнийг бүлэг дээр их ярьсан. Яг өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулиар ийм алдаа гаргасан хүнд авч болох хамгийн дээд арга хэмжээ энэ юм билээ.

-Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байна. Намууд нэр дэвшигчдээ тодруулахаар бужигналдаад эхэлсэн. Таны хувьд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хамгийн гол өрсөлдөгч хэн байж болох вэ?

-Түүнийг би мэдэхгүй. МАН-аас хэнийг гаргах нь тодорхойгүй байна. Харж байхад өөрийгөө Ерөнхийлөгчид нэр дэвших хүн гээд бэлтгээд явж байгаа хүн олон байна. Магадгүй мөрөөдөөд ч гэдэг юм уу. Яах вэ, мөрөөдөх эрх нь тэдэнд байгаа.

-Тэгэхээр танд тодорхой нэрлэчих өрсөлдөгч харагдахгүй байгаа хэрэг үү?

-Урьдчилж мэддэг Ванга байсан бол ч яах вэ. Гэхдээ АН өнөөдөр засгийн эрх барьж, УИХ-ын олонхийг бүрдүүлж байна. Тиймээс АН-аас Ерөнхийлөгч гаргачих юм бол улс эх орны хувьд хэрэгтэй л байх. Үзэл бодол, санаа зорилго нэг байгаа цагт ажил бүтэх нь өөр. Тэгэхгүй бол өмнөх гашуун туршлагуудаа л давтах болно. Үнэхээр хөгжье гэж байгаа бол Ерөнхийлөгчөө ч гэсэн нэг намаас гаргачих юм бол нэг нэгнээ чөдөрлөж тушаад байхгүй. Дөрвөн жилийн дараа тооцоо бодоход амар шүү дээ. Мэдээж АН үхдэл болохгүй нь тодорхой учраас хийж чадвал эх оронд хэрэгтэй, чадаагүй бол уучлалт гуйгаад замаа тавьж өгөхөөс өөр арга үлдэхгүй. Гэхдээ хүмүүсийн сонголт хаашаа эргэхийг хэлж мэдэхгүй юм.

-Сонгинохайрхан дүүрэгт болсон дахин санал хураалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх тандалт боллоо гэж үзэх хүн байна. АН-д итгэх ард түмний итгэл суларсан нь үүгээр дамжиж харагддаа гээд байх юм?

-Үүн дээр Л.Эрхэмбаярыг буруутгаад байх зүйлгүй. АН-д ард түмэн итгэхээ больсондоо ч ингэсэн юм биш. Энэ бол зөвхөн намын алдаа л байсан гэж би үзсэн. Яагаад гэвэл, Л.Эрхэмбаяр Сонгинохайрхан дүүргийн намын дарга байхдаа УИХ-д нэр дэвшиж өрсөлдсөн. Намын дарга сонгуульд өрсөлдөхөд хүмүүст арай өөр харагдана, нам дотроо ч тэгж харагдана. Гэтэл дахин санал хураалтаас өмнө намын даргаас нь өөрчлсөн юм чинь ялагдах нь ойлгомжтой шүү дээ. Энэ бол гашуун боловч үнэн үг. Намын дарга хэвээрээ байж байгаад өрсөлдсөн бол үр дүн нь өөр байх байсан юм. Муу ажилласан гэж нам нь дүгнэсэн хойно жирийн иргэд онц дүн тавихгүй нь ойлгомжтой. Энэ бол намын маш том алдаа. Тэр хууль зөрчсөн эсэх тухай асуудал бол өөр зүйл.

-Тэгэхээр Шинэчлэлийн Засгийн газар муу ажилласнаас төсвийн орлого буурлаа, төлөвлөсөн төсөв тасалдах нь гэх яриа сүүлийн үед их гарах боллоо. Үүнийг хамгийн сайн мэдэх хүн нь та. Аль нэг намын өнцгөөс биш эдийн засагчийн байр сууринаас яаж харж байна вэ?

-Хүмүүс янз бүрээр л ярьж байгаа. Төсвийн орлого буурч, төсвийн бүрдэлт төлөвлөсөн хэмжээнд очихгүй нь гээд байгаа.

Өнгөрсөн оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийн биелэлт жилийн эцсийн байдлаар 74.3 хувьтай байсан. Үүний дээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, зорилт тавьсан түвшин нь ДНБ, үнийн өсөлт 16.6 хувь байна.

Нөгөөтэйгүүр, нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 3900 ам.доллар байна гэсэн төлөвлөлт хийгдсэн. Гэтэл одоогийн байдлаар 3660 ам.доллар буюу зорилтот түвшингээс 6.2 хувь доогуур байна. Ингээд бодохоор төсөв бүрдэхэд хүндрэл бий болно гэсэн асуудал харагдахгүй байгаа. Энэ бүхэн бол эдийн засагчдын өөр өөрсдийн томьёолол, үзэл боддоор тайлбарлаж байгаа хэлбэр.

-Гэхдээ бодит байдал дээр Оюутолгой, Тавантолгойгоос их хэмжээний мөнгө орж ирнэ гэж төсвөө хэтэрхий хийсвэр баталсан гээд байгаа шүү дээ?

-2013 оны төсөвт Оюутолгой, Тавантолгойгоос тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хүсч байгаа нь үнэн. Тэр тооцоондоо хүрэх гэж л Засгийн газар тодорхой хэлцдүүдэд ороод явж байгаа шүү дээ. Хэлцлүүд биеллээ олоод явахад төсвийн бүрдүүлэлт боломжийн хэмжээнд очихыг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр Монгол Улс уул уурхайгаасаа хараат байдаг нь том эрсдэл. Энэ онд нүүрс, зэсийн олборлолт өмнөх хэмжээгээр хийгдсэн. Гэтэл гадаад зах зээлд хямрал нүүрлэснээс худалдаж авах асуудал нь зогсонги болоод ирлээ. Гэхдээ одоогийн байддаар инфляци нэг оронтой тоонд орчихоод байна. Дээр нь Засгийн газраас дөрвөн дэд хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Тэгэхээр төсөв тодорхой хэмжээгээр эргэлтэд ороод байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр гадаадад хямрал нүүрлэхэд дотооддоо эдийн засгаа сэргээх ажлыг хийх хэрэгтэй. Тиймээс бондын мөнгийг ашиглан эдийн засгийн хувьд зардлаа хурдан нөхөх үйлдвэрүүдийг сэргээж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж ажиллах цаг үе ирээд байгаа. Томоохон аж ахуй нэгжүүдээ муугаар бодож, хардаж сэрдэж байхын оронд дэмжиж тэдэнд тулгуурласан эдийн засгийн өсөлтийг бий болгох хэрэгтэй. Тэд чинь жижгүүдээ чирээд аваад явна.

-Төсвийн орлого буурч, эдийн засгийн өсөлт зогсонги болсон гэх сургаар АН, МАН хоёр нэг нэг рүүгээ буруугаа чихээд байх юм. Энэ хоёрын хэнийх нь үг үнэн бэ?

-Үе үеийн Засгийн газар ялгаагүй уул уурхайг шүтэж амьдарч байсан нь л харагдаад байгаа. Гэв гэнэт пал гээд л мөнгө ороод ирнэ гэж төсөвлөдгөөс уул уурхайгаас орж ирэх мөнгө ямар нэгэн байдпаар доголдвол юугаар нөхөх вэ гэдгээ тооцоолдоггүй байж. Гэхдээ сөрөг хүчин эдийн засгийн байддыг хамгийн сайн мэдэж байгаа. Тэдний эхлүүлсэн ажлууд зогсонги байдалд орчихсоныг. Энэ Засгийн газар засах гээд ажиллаж байгаа нь үнэн. Үр дүн нь магадгүй дараагийн Засгийн газрын үед ил тод гарч ирэх байх. Энэ чинь өнөөх Засгийн газруудын үе дамжсан бодлогыг л хэрэгжүүлж байгаа хэлбэр болохоос энэ Засгийн газар гарч ирээд бүгдийг тасхийтэл зогсоочихоод байгаа юм биш шүү дээ. Оюутолгой, Тавантолгойн гэрээний хувьд нэгэнт хийгдчихсэн учраас өөрчлөлт оруулна гэдэг нэлээн урт хугацааны ойлголцлын асуудал.

Оюутолгой, Тавантолгойнхоо эрдэс баялгийг гаргахгүйгээр боловсруулах үйлдвэрийг барих нь Засгийн газрын гол ажил. Баяжмал гаргах биш боловсруулсан бүтээгдэхүүнээ гаргавал тодорхой ашиг олж гэрээнийхээ алдааг засаад явах боломж байгаа юм.

Сөрөг хүчний шүүмжлээд байгаа хүмүүстэй би уулзаж "Та нар биднийг буруу байна гээд байх юм. Тэгвэл яаж засах аргыг нь хэлээд өгөөч” гэхээр хэлэх үггүй л байгаа юм. Зүгээр л засах ёстой, өөрчлөх ёстой буруу байна гээд яах юм. Гэтэл Оюутолгой, Тавантолгойнхоо эрдэс баялгийг гаргахгүйгээр боловсруулах үйлдвэрийг барих нь Засгийн газрын гол ажил. Баяжмал гаргах биш боловсруулсан бүтээгдэхүүнээ гаргавал тодорхой ашиг олж гэрээнийхээ алдааг засаад явах боломж байгаа юм. Үүнийг ганц би хэлээгүй. Мундаг мундаг эдийн засагчид, нэр нөлөө бүхий Ерөнхий сайд байсан хүмүүс ч энэ үгийг хэлж байгаа. Тэр хүмүүсийн мэдрэмж гэж байна шүү дээ. Түүнээс биш Ерөнхий сайдыг огцруулах гэж байгаа хэрүүлээс ямар ч үр дүн гарахгүй шүү дээ. Хоёр хар хэрээ нэгнийхээ харыг гайхаад сууж байгаатай адилхан. Түүний оронд юуг яаж зөв хийх вэ гээд явах юм бол энэ харин уралдаан байж магадгүй.

-Гадаадын хөрөнгө оруулалт буурч байгааг янз бүрээр тайлбарлаж байна. Засгийн газрын зарим гишүүн Стратегийн орд газар гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуультай холбож байгаа. Харин сөрөг хүчний зүгээс мөн л Засгийн газар муу ажилласан гээд байгаа?

-Гадаадын хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр багассан. Энэ нь мэдээж хэрэг гадны хөрөнгө оруулагчид зүгээр мөнгө бариад ороод ирэхгүй нь тодорхой. Улс төрийн нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын явц, гэрээний хэрэгжилт гээд олон зүйлийг харж байгаа. Тиймээс Оюутолгой, Тавантолгойн гэрээний нөхцөлүүдийг харж л байгаа. Гэхдээ том компаниудын нэгэнт эхэлчихсэн ажлууд явсаар байгаад хэрэгжих нь зайлшгүй. Хамгийн гол нь гадаадын хөрөнгө оруулалт багассан шалтгаан нь өөр зүйлд байгаа. Уул уурхайн олборлолт хийхээс өмнө хайгуул судалгааны олон жижиг ажил байдаг.

Өрөмддөг, хайгуул хийж, нөөц тогтоохын тулд 200, 300 мянган төгрөгийн ажил хийж байдаг хүмүүс элдэв хууль гарч ирснээс болоод зарим ажил нь бүтэхээ болиод ирэхээр буцаад гарчихаж байгаа. Энэ их нөлөөлсөн. Түүнээс биш том том компаниудад нэг их нөлөөлөөд байсан зүйл байхгүй. Нөгөөтэйгүүр гадаадын хөрөнгө оруулалт буурсан бас нэг том шалтгаан бол “Оюутолгой” компани үйлдвэрээ барихын тулд маш өндөр үнэтэй тоног төхөөрөмжүүдийг оруулж ирж байсан. Тэр тоног төхөөрөмжүүдээ угсраад дахиж нэмж оруулж ирэх зүйл байхгүй учраас их том тоогоор орж ирж байсан мөнгө байхгүй болчихоод байгаа юм.

Ийм л учиртай. Харин үүн дээр МАН сөрөг хүчнийхээ үйл ажиллагааг л явуулж, манай Засгийн газарт нялзааж байгаа хэрэг. Өнгөрсөн үеийг шүүмжлэхээр хамтарсан Засгийн газрын үед хийсэн ажил гэж ярих их дуртай. Яг үнэндээ өнгөрсөн үед нэгдүгээр хүн нь хэн байсан юм бэ, түүний асуудал байх ёстой. Хоёрт, АН байсан нь үнэн. Нэгдүгээр хүний шийдвэр хууль, түүнийг хоёрдугаар хүн хэрэгжүүлдэг биз дээ.