Оюутны хотхон барихад 13 их наяд төгрөг хэрэгтэй
Оюутны хотхоны бүтээн байгуулалт хэзээнээс эхлэх нь тодорхойгүй хэвээр байна.
Манай улсын хот төлөвлөлт буруу хийгдсэнээс болж их дээд сургуулиуд нь нэг дор төвлөрч оюутнууд нь хичээлийн танхимдаа багтахаа байсаныг шүүмжлэх хүн олон байгаа юм.
Харин энэ асуудлыг шийдэх үүднээс оюутны хотхоныг багануур дүүрэгт барих эцсийн шийдвэр гарсан. Ийнхүү газрын асуудал нь удтал хүлээгдэж байгаад шийдэгдсэн ч бусад асуудал нь тодорхойгүй хэвээр өнөөг хүрлээ.
Оюутны хотхоны төсөл дээр дахин өөр баг ажиллаж байгаа бөгөөд зураг төсөл нь шинээр хийгдэж байна.
БШУ-ны сайд Л.Гантөмөр:
Багануурын оюутны хотхон бол маш том төсөл нийлбэр дүнгээрээ 13 их наяд орчим төгрөгний хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа юм. Энэ нь манай улсын ДНБ-тэй тэнцүү хэмжээний хөрөнгө орууллалт хэрэгтэй гэсэн үг. Оюутны хотхоны ерөнхий төлөвлөгөө батлагдвал санхүүжит тодорхой болно хэмээн хариуллаа.