Ц.Отгонбагана: Нийслэлийн боловсролын газраас зөвлөмж гартал  нэг ч цэцэрлэг хүүхэд бүртгэхгүй
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана
2013.05.17

Ц.Отгонбагана: Нийслэлийн боловсролын газраас зөвлөмж гартал нэг ч цэцэрлэг хүүхэд бүртгэхгүй

-Энэ жил цэцэрлэг, сургуулийн элсэлтэд хамрах хүрээний зааг тогтоосон. Гэхдээ үүнийг дагаад эцэг эхчүүд жил сурч байсан хүүхдүүд нь яах юм бол. Заавал шилжүүлэх шаардлагатай юу гэх боллоо?

-Хамран сургах тойргийг Нийслэлийн ерөнхий бо­ловс­ролын сургууль болон цэцэрлэгүүдийн хувьд шинэчлэн тогтоогоод байна. Учир нь, шинээр баригдсан орон сууц болон зарим хорооны хэсэг, гудамж хамран сурах тойроггүй. Тиймээс сургууль цэцэрлэгүүдийн ачааллыг тэнцүүлэх зорилгоор шинэчлэлт хийж байна. энэ бол тогтоосныг зарим нэг сургууль, цэцэрлэгүүд буруу ойлгосон шиг байна. Хамран сургах тойрог зөвхөн шинээр элсч байгаа хүүхдүүдэд хамаатай. Тэрнээс өнөөдөр цэцэрлэг, сургуульд хүмүүжиж, сурч байгаад ххамаарахгүй.

-Элсэлт хавар явахаар гэнэт хүүхдээ санасан эцэг эхчүүд намар бүртгүүлнэ гэсэн асуудал гаргаж магад. Эсвэл зун шилжилт хийсэн айлын хүүхдүүд яах вэ?

-Намар элсэлт авахгүй. Цэцэрлэг, сургууль ялгаагүй хүүхдийнхээ тоогоор сан­хүүж­дэг учраас эртхэн бүртгэлээ дуусгаад 2014 оны төсөвт хэдэн төгрөг суулгахаа тогтооно.

-Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын сүүлийн 10 хоногт хийгдэнэ гэсэн ч цаг хугацааны зөрүүтэй бүртгэх гээд байна. Яг хэзээнээс бүртгэх вэ?

-Саяхан БШУ-ны сайдын албан даалгавар гарсан. Цэ­цэрлэгийн хүүхдүүдийг тав­дугаар сард багтааж бүртгэ гэсэн. Гэхдээ цэцэрлэгийн хувьд эцэг эхчүүд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Нэгдүгээр ангийн хүүхдийг бид нэг ч хүүхэд үлдээлгүй бүртгэж сургуульд сургах бүрэн бололцоотой. Харин цэцэрлэгийн барилгын хүчин чадлыг 1.5-2 дахин нэмэгдүүлж байгаа хэрнээ авах ёстой хүүхдийнхээ дөнгөж 60 хувийг хамруулж буй.

Цэцэрлэгийн барилгын хүчин чадлыг 1.5-2 дахин нэмэгдүүлж байгаа хэрнээ авах ёстой хүүхдийнхээ дөнгөж 60 хувийг хамруулж буй.

Өөрөөр хэлбэл, 100 хүүхдээс 40 -ийг гэр рүү нь буцаахаас өөр боломж, бололцоо байхгүй. Байдал ийм байгаа учраас тухайн цэцэрлэгт хамран сургах тойргоос явбал зохих хэдэн хүүхэд байна, хүлээн авах хүчин чадал нь хэр юм, давуулж авбал хэд хүргэх бололцоотой юм гэхчлэн судалгааг гаргаад дуусч байна. Нэгтгэж дууссаны дараа бүртгэлийн асуудлаа шийдсэн нэгдсэн зөвлөмж гаргана. Нэмж хэлэхэд, Нийс­лэлийн Боловсролын газраас цэцэрлэгийн элсэлтийн зөв­лөмж гаргатал нэг ч цэцэрлэг бүртгэл хийхгүй.

-Хамран сургах тойро­г гээд ийм хэрэглэсэн ч хүүхдүүдийн 60 хувь нь цэцэрлэгт сурна гэхээр нөгөө хандивын анги, хахууль дахиад л үргэлжлэх нь?

-Цэцэрлэгийн хамран сургах тойргийн хүүхдүүдийн тоог хороодын Засаг дарга, нийгмийн ажилтнуудтай хамтарч маш нарийн гаргаж байна. Хорооноос нарийн тоо авсан цэцэрлэгүүд өөрийн гэсэн элсэлтийн бодлого гаргах юм. Тэртээ тэргүй цэцэрлэгийн хүчин чадал хүрэхгүй учраас ямар хүүхдийг яаж авах вэ гэдэг бодлогоо тодорхойлно.

Хэрвээ та гэртээ хүүхдээ харах бүрэн боломжтой бол заавал цэцэрлэгт өгөх шаардлагагүй.

Нэг ёсондоо, гэртээ эзэнгүй хаягдчих гээд байгаа хүүхдийг л судалгаанд үндэслэн цэцэрлэгт элсүүлнэ. Эцэг эхчүүдээс гомдол санал мэдээж ирнэ. Гэхдээ байдал ийм байхад хамгийн боломжит аргаар нь зохицуулахыг хаа хаанаа хичээж байна. Харин Нийслэлийн боловсролын газраас ирэх жил сургуульд орох таван настнуудыг заавал ав гэсэн зөвлөмжийг цэцэрлэгүүдэд өгсөн байгаа.

-Гэхдээ л хэн ч гэсэн хүүхдээ цэцэрлэгт өгөхийг хичээх байх?

-Тэгэх нь мэдээж хэрэг л дээ. Гэхдээ хүүхдийн тоо хязгаартай учраас ийм арга хэмжээ авч байгааг ойлгох хэрэгтэй.

-Хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх хүсэлтэй эцэг эхчүүд юу бэлтгэж очвол болох вэ?

-Тогтсон бичиг баримт бий. Хүүхдийн төрсний гэрчилгээ, хоёр хувь цээж зураг, эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар. Өмнөх жилүүдэд хүүхдийнх нь шээс, цагаан хорхойны шинжилгээг эцэг эхчүүдээс нэхдэг байсан. Харин энэ жил нэгдсэн байдлаар шинжилгээгээ өгнө.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.