2013.05.23
Хөрөнгийн зах зээл

Ч.Улааны саналыг дэмжиж, Ц.Нямдоржийнхыг авч хэлэлцсэнгүй

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, уг хуулийг дагалдан гарах хуулиудын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч хойшлууллаа.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж

Хэлэлцүүлэг эхлэх үеэр Сангийн сайд Ч.Улаан “Санхүүгийн салбарын системийг бүрдүүлэх хууль учир ул суурьтай хэлэлцэх ёстой” хэмээгээд хуулийг хэлэлцэх асуудлыг долоо хоногоор хойшлуулах горимын санал гаргасан юм.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж түүний саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, “Хуулийг хэрэгжүүлж чадахгүй гэж байгаа бол Засгийн газар батлахаас өмнө хуулийн төслөө татаж авдаг байх хэрэгтэй” хэмээсэн. Гэсэн ч түүнд энэ асуудлыг тайлбарлаж өгснөөр асуудлыг хойшлуулсан юм.