Мөнгөний хэрэгцээ буурчээ
"Bloomberg''-ийн мэдээлж буйгаар энэ онд ханш нь хамгийн их өссөн металлуудын нэг нь мөнгө болж буй аж. Тодруулбал, өдгөө унци мөнгөний ханш 33.2 ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс даруй 18 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэвч мөнгөний томоохон хэрэглэгч БНХАУ-ын уг металлын зах зээлд харанга дэлдэх боллоо.
"Shanghai white platinum & silver exchange''-ийн мэдээлж буйгаар мөнгөний худалдаа 30 хувиар буурсан юм байна.
Тус компанийи гүйцэтгэх захирал Гао Хуйжигийн хэлж байгаагаар эдийн засгийн өсөлт буурч,аж үйлдвэрлэлийн индекс багассантай холбоотой гэнэ.
"Beijing Antaike information development" компанийн тооцоогоор БНХАУ-ын мөнгөний хэрэглээний 64 хувь нь гэрэл зураг угаах, сансрын болон бусад цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлд ногддог аж. Гэтэл дээрх салбаруудын үйлдвэрлэл бүгд буурчээ.
Гоагийн баталж байгаагаар мөнгөний хэрэглээ сүүлийн таван жилд тогтмол 5-7 хувиар өссөн байна. Харин энэ онд хэрэгцээ огцом буурч байгаа нь үйлдвэрлэгчдийн санааг зовоож эхэлжээ.