УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2013.05.16

Ж.Энхбаяр: Төсвийн тогтвортой байдлын хуулийн хэрэгжилт нуран унаж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан танилцуулсан юм. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асуун, санал хэллээ

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Монгол улс түүхэндээ байгаагүй өндөр түвшинд сая 2012 онд гарлаа. Урсгал дансны алдагдал 3,2 тэрбум ам доллар буюу ДНБ-ний 31,3 хувьтай тэнцсэн. Мөн ДНБ 8,4 хувь болоод нэгдсэн төсвийн алдагдал сүүлийн 13 жил байгаагүй өндөр үзүүлэлт гарч. Энэ төсвийн тэнцлийн бодит байдлыг харуулж байна.

Хэрэв төсвөөс гадуур санхүүжүүлж буй хөгжлийн  банк болоод бусад эх үүсвэрийг оруулж тооцвол ДНБ-ий алдагдал 10,4 хувьд хүрэхээр гарч байна. Төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал энэ онд төсвийн тогтвортой байдлын хуулийн дагуу ДНБ-ий хоёр хувиас хэтрэхгүй байх ёстой.

Гэтэл Оюу толгойгоос орох ёстой 445 тэрбум байна. Бид эрдсийн салбарыг хэт өндөр тооцолсонтой холбоотой алдагдал долоон хувиас давах магадлалтай гэсэн тооцоо гарч байгаа. Үүнээс харахад төсвийн төлөв байдал хэврэг болж байна.

Хажуугаар нь Монгол банкнаас шууд хийж байгаа үнэ тогтворжуулах хөтөлбөр зах зээлд нийлүүлж буй мөнгө хөгжлийн банкны төслүүд, сүүлийн үед нэмэгдэж байгаа чингис бондын хөрөнгийн зарцуулалт төсвөөс гадуур явж байгаа. Эдгээр эх үүсвэрийг нийлүүлээд төсвийн нэгдсэн тэнцэлд оруулвал алдагдал нь ДНБ-ий 13 хувьд хүрнэ.

Монгол улс зээлнээс зээлний хооронд түүнийгээ дагаад гадны шахалт, бодлогын тулгалтад орж эхэлж байна.

Энэ бол эдийн засгийн хувьд гамшгийн дохио. Нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулалтын урсгал огцом буурсан. Эрдсийн салбар хүндрээд ялангуяа зэсийн уналттай холбоотой төсөв хүндэрдэг үүнийг дагаад нийгэм эдийн засаг тэр чигтээ донсолдог. Ийм мөчлөг дагасан шинжээ хэвээрээ хадгалж байгаа.

Хүссэн хүсээгүй асар их импорт, импортоо дагаад гадаад худалдааны алдагдал олон тэрбум байгаа. Эрдсийн салбарын нэг савлагаа болохоор ёроолгүй зээл рүү орж байна. Одоогоор 14 тэрбум долларын зээл рүү ороод байна.

Монгол улс зээлнээс зээлний хооронд түүнийгээ дагаад гадны шахалт, бодлогын тулгалтад орж эхэлж байгаа. Өсөлт амьдрал байхгүй. Нийгмийн ядуурал, ажилгүйдэл буурахгүй. Бидний бооцоо тавиад байгаа уул уурхайн салбар эрсдлээ дагаад ажиллах хүч, орон тоо нэмэхгүй.

Эрдсийн салбараас хамаарч буй эдийн засаг түүний уналтаас болох эрсдлээс нийгмээ хамгаалах, хөрөнгө оруулалтыг тогтвортой хангах гэдэг зорилго. Тэр үүднээс бид төсвийн тогтвортой байдлын тухай хууль хийсэн ч хэрэгжилт нь нуран унаж байна. Тоо хэмжээ нь аймшигтай дүр төрх рүү ороод байна гэлээ.