Л.Энх-Амгалан ажлын хэсгийг ахална
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2013.05.22

Л.Энх-Амгалан ажлын хэсгийг ахална

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Боловсролын салбарын шинэчлэл” сэдвийн хүрээнд салбарын яамнаас бэлтгэсэн баримт бичигтэй танилцжээ. Энэ үеэр байнгын хорооны гишүүдийн саналыг бичгээр авсан байна. Үүний дараа Иргэний эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт, зарцуулалтад хяналт шалгалт хийх Ажлын хэсэг байгуулах УИХ-ын гишүүн С.Ганбаатарын горимын саналыг гишүүдийн олонхи дэмжлээ. Энэхүү Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ахлах аж.