Г.Баярсайхан: ДНБ-ээс гурван хувь нь л эрүүл мэндийн салбарт зарцуулагддаг
УИХын гишүүн Г.Баярсайхан: Уг зээлийг дэмжиж байгаагаа илэрхийлээд эрүүл мэндийн тухай хуулийг өмнөх их хурал дээр баталж байхад ДНБ-ний дүнгээс таван хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулна гэж заасан байсан. Гэтэл их хурал дээр орж ирэхэд хамгийн чухал энэ заалтыг бид авч хаясан.
Өнөөдөр ДНБ-ээс дөнгөж гурван хувь гаруй нь зарцуулагдаж байгаа. Энэ бол дэлхийн дунджаас доогуур үзүүлэлт. Дэлхийн дунджаар бол таван хувь байдаг. Мөн манай Чингэлтэй дүүрэгт бусад дүүрэгтэй ижил асуудал байгаа. Шалан дээр хэвтэж байна.
Сайхан эмнэлгүүд баригдаж байгаа ч зориулалт нь өөрчлөгдөж байна.
Сайхан эмнэлгүүд баригдаж байгаа ч зориулалт нь өөрчлөгдөж байгаа. Өмнөх их хурал дээр Кувейт улсын буцалтгүй тусламжаар Чингэлтэй дүүрэгт хүүхдийн эмнэлэг барих асуудал яригдсан. Энэ асуудал ямар шатандаа явж байгаа вэ? гэхэд
Эрүүл мэндийн сайд Н.Удвал: Кувейт улсын тусламжаар Чингэлтэй дүүрэгт барих хүүхдийн эмнэлгийн талаар Л.Болд сайд айлчлалын үеэрээ дахин хөндөж ярьсан байгаа. Яриа хэлэлцээрээс санхүүгийн чиглэл рүү орох шатандаа явж байгаа гэлээ.