2013.02.22

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ Төв аймагт ажиллаж байна

ИХ-ын 2012 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль, тогтоомжийг сурталчлах, шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах зорилгоор УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ тэргүүтэй Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яамдын мэргэжилтэн, албаны бусад хүмүүс Төв аймгийн Зуунмод хотод  /2013-02-21/ ажиллана

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ тус аймагт хийх уулзалтаа аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдлага, эрүүл мэнд, хөдөлмөр, халамж, спорт, соёл урлагийн салбарын төлөөлөлтэй уулзсанаар эхэлж УИХ-аар баталсан хууль тогтоомжийн талаар дэлгэрэнгүй танилцуулан хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо. Тэрээр уулзалтын дараа аймгийн зарим байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцах юм