МАН-ын залуу гишүүд, баримттай ярьдаг болжээ
Ардын намын залуу гишүүд эрх баригчдын үйл ажиллагааг хянахын тулд мониторинг хийж буй бололтой юм. Ардын намын гишүүд болох Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар асуудалд нэлээд нухацтай ханддаг болжээ. Тэд олон нийтийн телевизийг “Эрх барьж байгаа Ардчилсан намынхны төлөө ажилладаг. Тэр ч бүү хэл байгуулагдаад удаагүй шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягтай холбоотой 14 нэвтрүүлэг хийсэн” гэв.
Ямартай ч тэд сөрөг хүчнийхээ байр сууринаас асуудалд хандаж байгаа болохоор амнаасаа гарч буй үг бүрээ баримт болгож байх шиг. Тэгэхээр Н.Алтанхуяг тэргүүтэй шинэчлэлийн Засгийн газрынхан сөрөг хүчнийхний баримттай ярианаас эмээх хэрэгтэй бололтой.