МУИС-ын эдийн засгийн онолын тэнхимын эрхлэгч Б.Алтанцэцэг: Чанартай хүний нөөц чухал
МУИС-ын эдийн засгийн онолын тэнхимын эрхлэгч Б.Алтанцэцэгээс Монголын эдийн засгийн форум 2013 чуулганд “Хөдөлмөрийн зах зээл ба хүний нөөц” нээлттэй хуралдаанд оролцох үеэр уулзаж Бондын ашигтай зарцуулалтын талаар байр суурийг нь сонслоо.
- Эдийн засагч хүний хувьд Чингис бондыг ямар салбарт зарцуулбал үр ашигтай гэж та бодож байна бэ?
Зээл гэдэг утгаараа хамгийн үр ашигтай л зарцуулагдах ёстой. Бондоос цугларсан хөрөнгийг хамгийн бүтээмж өндөртэй салбарт зарцуулна гэдэг хамгийн гол шалгуур байгаасай гэж хүсч байна. Бонд хэсэг хугацааны дараа эргэн төлөгдөнө төлөх дарамт бидэнд эсвэл үр хүүхдэд маань ирнэ тиймээс л хамгийн үр ашигтай зарцуулалт хийгдэх ёстой. Үүнд эхний ээлжинд урт богино хугацааны үр ашигийг харах шаардлагагүй байх.
Манайх шиг тооны хувьд цөөхөн улс иргэдийнхээ боловсролыг чанаржуулна гэдэг ач холбогдолтой гэж бодож байна.
“Хөдөлмөрийн зах зээл ба хүний нөөц” нээлттэй хэлэлцүүлэг өрнөсөн. Үүнтэй холбоотойгоор боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийгдэх нь чанартай хүний нөөцтэй болох ялангуяа манайх шиг тооны хувьд цөөхөн ард түмэнд иргэдийн боловсролыг чанаржуулна гэдэг ач холбогдолтой гэж бодож байна. Боловсролд хөрөнгө оруулах тохиолдолд яг ямар чиглэлд зарцуулбал үр дүнтэй байх бэ гэдгийг маш сайн судалж, үндэслэлтэй дэвшүүлэх шаардлагатай. Боловсролд оруулсан хөрөнгө оруулалт бүр үр ашигтай хувиарлагдсан байдаггүй гэдгийг анхаарах хэрэгтэй.