Дэд бүтцэд анхаарах нь бондын зөв зарцуулалт
УИХ-ын Гишүүн, Улсын Их Хурлын Дэд Дарга С.Баярцогт
2013.03.06

Дэд бүтцэд анхаарах нь бондын зөв зарцуулалт

Засгийн газраас гаргасан Чингис Бондын үр ашигтай зарцуулалтын талаар УИХ-ын Гишүүн, Улсын Их Хурлын Дэд Дарга С. Баярцогт:  

Бонд өөрөө эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл учираас нийгмийн халамжийн салбарт болон төсвийн алдагдалд зарахгүй цэвэр бүтээн байгуулалтанд зориулагдаж үр ашигаа өгөх ёстой. Шууд бусаар нөхөлт хийхгүй ч зөөлөн, хатуу дэд бүтэцийг бий болгоход хөрөнгө оруулалтын эх үүсвэр болох юм.

Анхны гаргасан бондыг хэрхэн зарцуулсан нь манай улсад үнэлгээ өгөх болно.

Манай улсын хувьд Бондыг нэг удаа гаргаад дуусахгүй. Энэ удаагийн бонд гаргасан явдал бол олон улсын хэмжээнд зээлийн гарцыг нээлээ гэсэн үг. Тиймээс анхны гаргасан бондыг хэрхэн зарцуулсан нь манай улсад үнэлгээ өгөх болно.

- Бондын зарцуулалт дэд бүтэцрүү ихээр чиглэгдэж байгаа нь эргэн төлөгдөх хугацаа богино учир ашигаа өгч чадахгүй гэж зарим эдийн засагчид шүүмжлэлтэй хандаж байна. Энэ талаар таны байр суурь ямар байна бэ?

Асуудлын гол нь тогтвортой хөгжөлийг бий болгох. Манай улсын хувьд дэд бүтэц сул байгаа учир энэ салбарыг анхаарах шаардлагатай. Гэхдээ мэдээж аль аль салбараа орхигдуулахгүй байх  хэрэгтэй. Аж үйлдвэрт хөрөнгө зарцуулвал богино хугацанд ашигаа өгнө гэж үзэж болох ч урт болон дунд хугацааны үр ашигтай цаашлаад тогтвортой хөгжөлийн гарц болох талаас нь бодвол дэд бүтэцээ хамгийн түрүүнд шийдэх хэрэгтэй юм.