Г.Баярсайхан: Улсын их хурлын гишүүн, Байгаль Орчин, Хүнс, Хөдөө Аж Ахуй Байнгын хорооны дарга
2013.02.07

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо ажлаа анхлан тайлагнав

УИХ-ын байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа тавьлаа. УИХ-ын гишүүн Г.Баярсайханаар удирдуулсан тус байнгын хороо өнгөрсөн хугацаанд 64,5 хувийн дундаж ирцтэйгээр 10 удаа хуралджээ. Эдгээр хуралдаанаар давхардсан тоогоор 26 асуудал хэлэлцсэн байна. Түүнчлэн хууль, тогтоолын төсөл 12, хяналт шалгалтын ажил 2, тайлан мэдээлэл 9-ийг хэлэлцүүлжээ.