Газар албадан чөлөөлөх хуулийн төслийг буцааж татна
Төрийн байгуулалтын байнгын xopoo хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталлаа.
2013.02.07

Газар албадан чөлөөлөх хуулийн төслийг буцааж татна

Өмнө нь хэлэлцсэн бөгөөд энэ удаа ганц, хоёр асуудлыг буцаахаар болжээ. Тухайлбал, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн тодотголыг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байсан. УИХ энэ асуудлыг эрчимтэй хэлэлцэж, ирэх баасан гариг гэхэд батлах төлөвтэй байгаа тул, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлаас хасч байлаа. Түүнчлэн Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төслийг Засгийн газар эргүүлэн татахаар болжээ.

Засгийн газрын хуралдаанаар уг хуулийн төслийг эргүүлэн татах шийдвэрийг баталгаажуулах гэнэ.

Харин Л.Болд гишүүний өргөн барьсан “Баянмонгол”, “Эрдэнэс Монгол” зэрэг төрийн өмчит компани байгуулах болон, Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг хаврын чуулганаар хэлэлцэх асуудалд нэмж оруулав.  Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн бас нэгэн асуудал нь МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох асуудал байсан юм. Уг зөвлөлд орохоор гурван хүн нэр дэвшсэнээс байнгын хорооны гишүүдийн олонхи нь Ш.Батцэцэгийн төлөө саналаа өгөв.

Ш.Батцэцэг бол УИХ-ын өнгөрсөн сонгуулиар Ардчилсан намаас Төв аймагт иэр дэвшиж байсан нэгэн. Түүнчлэн УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дүрмийг өчигдөр шинэчилсэн юм. Шинэ дүрмээр Ёс зүйн дэд хороо гишүүдийн зүй бус үйлдэлтэй холбоотой аливаа асуудлын талаар хэлэлцэн, сануулга өгч байх аж. Мөн уг асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх, Дэгийн тухай хуулиар ёс зүйн алдаа гаргасан гишүүнд хариуцлага тооцож байх гэнэ. Түүнчлэн УИХ-ын  гишүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах саналыг Ёс зүйн дэд хороо гаргах юм байна.

Хамгийн чухал нь Хүнсний тухай хууль байжээ

Маргааш УИХ-ын чуулган хаалтаа хийнэ. Ээлжит чуулганы хугацаанд ямар ажил амжуулснаа УИХ-ын байнгын хороод тайлагнадаг. Хамгийн түрүүнд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ажлаа тайлагнаж, Г.Баярсайхан гишүүн мэдээлэл хийлээ. Өнгөрсөн хугацаанд тус байнгын хороогоор хэлэлцэн, УИХ-аар батлуулсан хамгийн чухал хуулийн төсөлд Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нэрлэж байна.

Хууль ирэх хавраас хэрэгжиж эхлэх аж.

Энэ хууль нь сүлжээний бүх үе шатанд хүнсний түүхий эд үйлдвэрлэх, бэлтгэх, анхан шатны үйлдвэрлэл, эрхлэх, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох, импортлох хүнсний бүтээгдэхүүнийг тусламжаар авах, өгөх, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах юм байна. Харин хэлэлцүүлгийн шатанд байгаа Монгол Улсын нийт иргэнд хамаарах томоохон хуулийн төсөлд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл аж. Монгол Улсын нийт иргэдийн долоон хувь нь газраа өмчилсөн судалгаа байгаа ax. Тиймээс иргэн бүр газар өмчлөгч болох, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад дээрх хуулийн төсөл чухал нөлөөтэй юм байна. Нөгөө талаас бэлчээрийг хувьчлах асуудал бас хөндөгдөж байгаа аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.