Би өөрийн нүдээр Монголд юу болж байгааг тайлбарлах гээд оролдьё
Жей Лиоттагийг үзэж байгаагаар 2013.1.28-наас хүчин төгөлдөр болсон уг хууль аудит болон татварын зөвлөгөө өгдөг мэргэжлүүдийг бүтцийн өөрчлөлт хийхэд хүргэсэн.
Бүтцийн өөрчлөлт хийж, лицензтэй таван татварын зөвлөх бүхий зөвлөгөөний фирм байгуулахад гурван сарын хугацаа өгсөн байна. Ийм богино хугацаа өгч хурдан өөрчлөлт хийхийг компаниудаас шаардсан нь асуудлын гол бэрхшээл болж байна гэдгийг тэр онцлов.
Хэдийгээр хоёрдахь хууль батлагдаж 2014.1.1-нээс хэрэгжих байсан ч уг хугацаа урагшилж 2013.04.15 болсон. Энэ нь компаниудад хуулиар заагдсан хугацаанд өөрчлөлтийг хийхэд мөн л давчуу хугацаа юм.
Мөн хуульчид хэрхэн ажлаа явуулах болон лиценз олгох бодит шалгуур нь юу байх талаар тун бага, хангалтгүй заалт оруулсан. Хэдэн арван жил ажилласан Монголын өмгөөлөгч нар хүртэл хууль батлагдсаны дараа урьдынх шигээ ажлаа явуулах боломжгүй болно гэж таамаглаж байна. Хууль тогтоомж ямар байх мөн яаж хэрэгжихийг бид ойлгох гэж үнэндээ хичээж байна.
Бид Ашигт Малтмалын Хуулийн урьдчилсан хувилбар мөн Стратегийн Аж Ахуйн Нэгжүүд дэх Гадаадын Хөрөнгө Оруулалтын Хуулийг үзсэн болохоор нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлөх үнэлгээнүүдийг ихэд сониучирхсан хэмээн дурдав
Тэрээр, "Би өөрийн нүдээр Монголд юу болж байгааг тайлбарлах гээд оролдьё, Үүнийг нэг талаас шинэчлэлийн нэг хэсэг гэж үзэж болно, нөгөө талаас, хуулинд байгаа туйлширсан хандлагуудыг харвал энэ бол хууль тогтоох байгууллагад үүссэн эмх цэгцгүй байдал болж харагдаж байна.." хэмээлээ.