Улаанбаатар хотыг 10 хороололд хувааж хөгжүүлнэ
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өчигдөр "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол"-ын баримт бичигтэй танилцаж, гишүүдийн гаргасан саналыг тусгаж дахин хэлэлцүүлэхээр тогтжээ.
Хүн амын огцом өсөлтийн олонхийг хөдөө, орон нутгаас шилжин ирэгсэд бүрдүүлж буй. Тэдний ихэнх нь гэр хороололд суурьшсанаар гэр хороолол
2022 он УБ хотыг ерөнхий байдлаар хөгжлийн бүсээр хуваасан нь
хяналтгүй эрчимтэй тэлж, тээврийн хэрэгсэл, автомашины өсөлт зэрэг нь хотын байгаль-экологид сөргөөр нөлөөлж байна. Инженерийн нэгдсэн хангамжтай хэсэгт эмх замбараагуй барилгажих процесс хүчтэй явагдаж, эдийн засаг, нийгэм, инженерийн дэд бүтэц, авто зам, нийтийн тээвэр хүн амын үйлчилгээг хангаж чадахгүй байна. Эдгээр нөхцөл байдлын улмаас Улаанбаатар хотын 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсны үндсэн дээр 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийн, 2030 он хүртлэх хөгжлийн еренхий төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай болсон юм байна.
Улаанбаатар хот нэг төвт бус улс, орон нутаг, хорооллын чанартай төвүүдтэй байх, гэр хорооллыг суурьшлын бүтцэд хамруулан дэд бүтэц, нийгмийн иж бүрэн үйлчилгээ бүхий 10 хороолол болгон хөгжүүлж, хороолол бүр дэд төвтэй байхаар төлөвлөсен нь энэхүү төлөвлөгөөний архитектур, орон зайн оновчтой шийдэл, төлөвлөлтийн онцлог юм гэж Барилга хот байгуулалтын яам үзжээ.