Ц.Жадамба: Телевизүүдийн эфирийг хаахгүйгээр алдаагаа засах боломжийг олгоно
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамба
2013.01.16

Ц.Жадамба: Телевизүүдийн эфирийг хаахгүйгээр алдаагаа засах боломжийг олгоно

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбааг энэ удаагийн "Ярилцах тпанхим "-даа урилаа. Тус газраас нэр бухий 21 телевизийн эрхийг түдгэлзүүлж, хаах асуудлыг ярьж эхэлсэн нъ томоохон дуулиан тариад байгаа билээ.

-21 телевизийг хаах асуудал яригдаад эхэллээ. Нийгэмд нэлээд "доргио" үүсгэсэн асуудал болж байх шиг байна. Тэгэхээр яагаад ийм шийдэл гаргах болов, үнэхээр ингэх шаардлага байсан юм уу?

-Яг одоо бид хэвлэлийн бага хурал хийх гээд байж байна. 21 телевиз хаах гэдэг асуудал ерөөсеө байхгүй. Ер нь энэ бол Харилцаа холбооны зохицуулах хорооноос бие даан хийж байгаа ажил. Гарсан шийдвэрийн тухайд "хаана" гэсэн ойлголт огт байхгүй. Харин шалгалт хийгээд, шалгалтын явцад шаардлага хангаагүй, цаашид арга хэмжээ авах, өөрсдийнхөө алдаа дутагдлыг засах ёстой телевизүүдэд хугацаа зааж өгч байгаа юм. "Заасан хугацаанд алдаа, дутагдлаа зас" гэсэн сануулга арга хэмжээ авах гэж байгаа. Үүнийг л "Телевизийг хаах гээд байна" гэж ойлгоод байх шиг байна. Хаана гэдэг бол лицензийг байхгүй болгоно гэсэн үг. Харилцаа холбооны зохицуулах хорооны хуулиар бол лицензийг хураана гэдэг нь хамгийн сүүлд авах арга хэмжээ. Өнөөдрийн гарсан шййдвэрт ийм арга хэмжээ авна гэсэн зүйл заалт тусгагдаагүй.

-Ер нь түр хугацаагаар ч гэсэн телевизийн эфирийг хаана гэдэг бол хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байгаа хэлбэр юм биш үү?

-Хэвлэлийн эрх чөлөө бол өөр ойлголт. Харилцааны холбооны зохицуулах хорооны хуулийн дагуу үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авах л ёстой. Хууль хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагын хувьд хийх ёстой ажлаа л хийсэн. Хуулийн дагуу гэдэг  техникийн шаардлага оюуны өмчийн асуудал гэх зэрэг хэд хэдэн асуудал бий. Эдгээр шаардлагуудаа биелүүдээд, үйл ажиллагаа явуулж байгаа телевизүүдийг хаах юм бол харин ёстой хэвлэлийн эрх чөлөөнд халлаж    байгаа    хэрэг    болчихногэдгээр далимдуулаад, хууль зөрчөөд байж болохгүй биз дээ. Монгол Улс хуультай. Хуулиа дагаж, мөрдөх үүрэгтэй. Хууль хэрэгжих л ёстой.

-Тодорхой шаардлагууд гэдэг нь юу байх ёстой вэ?

-Хуулийн дагуу телевизийн үйл ажиллагаа явуулахад анх тавигддаг шаардлагууд байгаа. Сая голлох 10 гаруй үзүүлэлтүүдээр шалгасан. Техник, чанар, оюуны өмч, хууль хэрэгжилт гэх зэрэг. Тэгэхээр хуулийн хэрэгжилт дээр юуг авч үзсэн бэ гэхээр өнгөрсөн Орон нутгийн болон, УИХ-ын сонгуулиудаар сурталчилгааны цагийг хэтрүүлэх гэх мэт хууль биелүүлээгүй байдал нь гол шалгуур үзүүлэлт болсон байгаа.

-Телевизүүдээс гадна сайтуудын сэтгэгдлийг тодорхой хэмжээнд хянана гээд байгаа. Бас л асуудал үүсгэж байх шиг. Хүний эрх чөлөөнд халдаж байна уу гэсэн зүйл яригдаж байна?

- Дахиад л буруу явж байна. Хянана гэдэг ойлголт ерөөсөө байхгүй. Харин бүртгэлийн тухай ойлголт байгаа. Ер нь хүний эрхийн тухай цаашилбал, гэмт хэргийн шинжтэй ч явах тохиолдол байна. Олон улсад энэ байдлаас урьдчилсан сэргийлсэн маш олон арга хэмжээнүүдийг авчихсан байдаг. Ганцхан Монголын асуудал биш! Дэлхий нийтэд нэгэнт хийгдчихсэн байгаа шийдлийг Монголд өнөөдөр хийх асуудал яригдаж байгаа юм. Үүнтэй холбоотой Засгийн газрын тогтоолд сэтгэгдлийг хянана, байхгүй болгоно, хүнййг ингэнэ, тэгнэ гэдэг асуудал огт байхгүй. Технологийн шийдлийн хувьд тухайн хүн сэтгэгдэл бичих тал дээр ямар ч өөрчлөлт гарахгүй. Юу ч өөрчлөгдөхгүй.

Гагцхүү Жадамбагийн тухай мэдээлэл гараад, тэр дунд гарсан сэтгэгдэл нь намайг үнэхээр хууль бусаар гүтгэн доромжилсон, миний эрхэнд халдсан бол би өөрийгөө хохирогч гэжүзээд, хуулийн байгууллагад хандахад тухайн сэтгэгдэл эзэн биетэй байх ёстой. Үүнийг Сайтын ассоциаци, сайтуудын холбоо хүлээн зөвшөөрч, "Эзэн биетэй байх нь зөв" гэж байгаа. Гэхдээ Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор багагүй шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарсан учраас бид сайтуудтай хамтран ажиллах чиглэлтэй байна. Олон уулзалтыг хийж байгаа. Бүртгэлжүүлэлтийг сайтууд өөрсдөө хийе гэсэн шийдлээр одоогоор ойлголцолд хүрч байна. Эхний ээлжинд төр хийхгүй, сайтууд өөрсдөө хийе. Энэ хугацаанд хүний эрх гэдэг юмыг өөрсдөө хамгаалах гэж үзье. Сайтын ассоциаци үүнийг хүлээн зөвшөөрч байгаа, гагцхүү төр хийх нь зөв үү гэдэг дээр л гол асуудал нь явж байгаа юм.

Зөв шийдлийг олж болох байх. Бүгдээрээ хэлэлцээд, зөв шийдлээ олоод явна гэж бодож байна. Хүмүүс Ардчилсан нам гарч ирээд, хамаг юмыг хянаад л, байхгүй болгох нь гэж ойлгоод байх шиг байна. Ийм зүйл байхгүй. Ер нь өнөөдрийг хүртэл сайтууд маш зах, замбараагүй, ямар ч зохицуулалтгүйгээр явж ирсэн. Цаашдаа телевиз, сайтууд хуулиа хэрэгжүүлдэг, үүргээ хүлээдэг, үүнийхээ төлөө эрхээ эдэлдэг байх ёстой.

 Өнөөдөр би танай сонинд ярилцлага өгөөд л бодитойгоор сууж байгаатай адилхан. Сайтууд дээр ч бас тэгээч л гэж байгаа шүү дээ. Эзэн биетэйтээр, тодорхой шүүмжлэлээ хэл, чөлөөтэй бай, таны эрхийг хэн ч хязгаарлахгүй л гэж байгаа юм. Ямар ч байсан эхний ээлжинд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооиы газар, мэдээллийн хэрэгсэл биш" гэсэн асуудал гарч ирдэг. Одоо шинээр гарч байгаа хуульд сайт албан ёсоор орж ирж байгаа. Зохицуулалт нь ч орж ирж байна. Харилцаа, холбооны тухай хуулийг ч бас аваад үзэхээр сайтын тухай зохицуулалт байхгүй. Зөвхөн гомдлоор, Оюуны өмчийн газраас ирсэн дүгнэлтийг үндэслэж, зохицуулалтыг хийж байгаа.

-Телевизүүдийн тухай эргээд ярихад жишээ нь кабелийн телевизүүдийн тухайд байгуулагдаад төдийлөн удаагуй тедевизүүд олон бий. Нөгөөтэйгүүр, кабелийнх учраас санхүүгийн хувьд тэр бүр хүчирхэг байж чаддаггүй байх. Ийм байхад телевизийн эфирийг хаана гэдэг бизнесийн хувьд дэндүү алдагдалтай юм биш үү.  Дөнгөж   үзэгчтэй   болох   гэж гэж байтал хаачихаар эргээд эдгээр телевизүүд, тэнд ажиллаж байгаа сэтгүүлч, уран бүтээлчид яах болж байна вэ. Маш олон хүний хувь заяа, ажлын байрны асуудал энд яригдана байх?

-Нэг зүйлийг хэлэхэд гуравдугаар сарын 1 хүртэл телевизүүд хаагдахгүй. Харилцаа, холбооны зохицуулах хорооноос телевизийг хаана гэсэн шийдвэр гараагүй. Гуравдугаар сарын 1 хүртэлх хугацаанд нийт 41 кабелийн сувгийг алдаа дутагдлаа зас л гэж байгаа. Энэ хугацаанд засна. Үүнээс хэтрээд, засч амжихгүй бол цаашид хуулийн дагуу арга хэмжээ авна. Ийм л ойлголт байгаа. Энэ хугацаандаа багтаад техникийн чанараа сайжруулаад, студиэ янзлаад, оюуны өмчийн асуудлаа цэгцлэх ёстой. Энэ хугацаанд алдаа, Дутагдлаа засаад, жигдрээд явбал ямар ч асуудал байхгүй. Бид тооны тухай ярихгүй байгаа. Энэ бол зах зээлийнхээ хуулиар зохицуулагддаг учраас Монголд хэдэн телевиз байх нь хамаагүй. Зах зээл өөрөө зохицуулаад өгчих учраас бид үүнд хязгаарлалт хийхгүй. Хүмүүс үүнийг буруу ойлгоод байх шиг байна.

-Эфирээ хаахгүйгээр алдаа, дутагдлаа засаад явах боломжтой гэсэн үг үү?

-Тийм. Эфйрээ хаалгахгүй, телевизийн үйл ажиллагаа явдгаараа явна. Энэ хугацаанд алдаа, дутагдлаа засаж, сайжрах ёстой. Үүнийг зохицуулах хорооноос гадна иргэд хянана шүү дээ. Ер нь Засгийн газрын "1111" утсанд телевизүүдтэй холбоотой маш их гомдол ирж байгаа.

-Телевизүүдийг хаана гэж ойлгосон учраас нэлээд эмзэг хүлээж авсан байх л даа. Сэтггүүлч эзэнтэй, олигархийн төлөө үйлчилдэггүй телевизүүд нь хаагдах юм байна гэх мэтчилэн?

-Ер нь анхнаасаа л энэ бүх эрсдлээ даана, шаардлагыг хангана гэж үзээд л телевиз байгуулсан хүмүүс шүү дээ. Нэг.сар, гурван сар, эсвэл нэг жил, арван жил болсон уухамаагүй. Эргээд шалгахад тэр шаардлагууд л биелэгдсэн байх ёстой. Гэтэл манайх байгуулагдаад сар болж байгаатэдэг

чинь юу гэсэн үг юм. Бүтэн сарын турш зүгээр суучихаад, эсвэл бүтэн жилийн дараа шаардлагуудыг биелүүлэх ёстой юм уу. Тийм байж болохгүй. Телевиз гэдэг бол стратегийн том хөрөнгө оруулалт. Тийм учраас энэ салбарт хөрөнгө оруулж байгаа хүмүүсийн тухайд энэ бүх шаардлагуудыг байнга л биелүүлэх ёстой. Тэрийг л шалгаж байгаа юм. Энэ шалгалтыг хийгээд, ажлаа хийснийх нь төлөө Харилцаа, холбооны зохицуулах хорооны гишүүд, эсвэл ажилчдыг би Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга гэдгээрээ "Чи болохгүй. Наадах чинь улс төрийн асуудал болж хувирлаа.

Наадахаа боль" гэж хэлж болохгүй шүү дээ. Надад тийм эрх байхгүй. Харин ч би хууль хэрэгжүүлж байгаагийнх нь төлөө тэр хүмүүсийг сайшаах ёстой. Тэгэхээр хууль хэрэгжүүлж байгаа хүмүүсийн буруу биш. Авах ёстой арга хэмжээгээ авч байгаа. Харин ч энэ арга хэмжээг авсан хугацаанд телевизүүд маань улам сайжрах ёстой шүү. Ер нь өнөөдрийн монголын телевизүүдийг үзэгчид бүгд мэдэж байгаа шүү дээ. Сайн телевиз байгаа. Үүнээс гадна алдаа, дутагдалтай ямар олон телевиз байгаа билээ. Үүнийг л засаач, ажлаа хуулийн дагуу хийе гэж шаардаж байгаа юм. Зөв ойлгох хэрэгтэй байна. Зөв ойлгохгүйгээр улс төр болгоод, бужигнуулаад л, биднийг хаах гээд, хөрөнгө оруулалтыг үтүй хийх гээд байна гэж зарлаад байгаа нь бас хоёр талтай л даа. Тэрийгээ мэдэж байсан юм бол яагаад тэгвэл хуулиа биелүүлээгүй юм.

-Ярилцлагынхаа төгсгөлд таны ажиллаж байгаа салбарын талаар асууя. Ер нь харилцаа, холбооны салбар ямар төвшинд байна вэ, цаашид хэрхэн улам илүү хөгжүүлэхээр төлөвлөж байна даа?

-Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын тухайд хийх ёстой гол гол ажлаа танилцуулсан. Бид өнгөрсөн хугацаанд нэлээд бодлогын асуудал дээр ажиллалаа. Маргааш /өнөөдөр/ бид нээлттэй өдөрлөгийг зохион байгуулаад, стратегийн гэж нэрлэгдэх бодлогын долоон зорилтоо танилцуулах гэж байна. Энэ долоон зорилтын хүрээнд салбарыг хөгжүүлэх гол түлхүүрүүд, хийх ёстой ажлууд тодорхой болно.

-Ярилцсанд баярлалаа.