Улаанбаатарын утааг арилгах тал дээр онцгой анхаарах хэрэгтэй
Д.Оюунхорол гишүүн утааны талаар өөрийн байр сууриа илэрхийлэв. Тэрээр утааны талаар засгийн газар өмнөх засгийн газрын үйл ажиллагааг үргэжлүүлж явах ёстой гэв.
Улаанбаатарын утааны тухай:
Нэг 9-д яах вэ? Нил утаа болно
Хоёр 9-д яах вэ? Хор нь улам ихэднэ
Гурван 9-д яах вэ? Гамшигийн хэмжээнд хүрнэ
Дөрвөн 9-д яах вэ? 4 зүг харагдахаа болино
Таван 9-д яах вэ? Тархсан утаа татарна
Зургаан 9-д яах вэ? Зам бүртийж харагдана
Долоон 9-д яах вэ? Хотын өнгө харласан байна
Найман 9-д яах вэ? Нарны туяа тодорч харагдана
Есөн 9-д яах вэ? Ердийн утаатай болно
Сүүлийн үед фейсбуук дээр ихээр бичигдэж байгаа онигоо маягийн шинэ хэллэгүүд. Монгол оронд идэр есийн хүйтэн эхэлж, гэр хорооллынхон галаа ихээр түлэх болсноос өдгөө Улаанбаатарын утаа улам л ихсэж байгаа бололтой. Жилийн жилд Улаанбаатарын утааны талаар ярьсаар улиг болж, багасахыг хүлээн цөхөрч, эцэстээ гунигт байдалтайгаа эвлэрэх бололтой.