Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Оюунхорол нэр дэвшинэ
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2013.01.04

Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Оюунхорол нэр дэвшинэ

Энэ оны зургаадугаар сард манай улсад Ерөнхийлөгчийн сонгууль болно. Уг сонгуульд хууль ёсоор УИХ-д суудалтай нам, эвслүүд өөрсдийн хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд бусад намуудын тухайд зөвхөн дэмжигчийн хувиар оролцох ёстой. Тэг­вэл сураг дуулах нь ээ Монгол Ардын намаас Ерөн­хийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн, Нийгмийн Ардчилал Монголын эмэг­тэй­чүүдийн холбооны ерөн­хий­лөгч Д.Оюунхоролын нэр дэвшүүлэхээр болоод бай­гаа гэнэ. Д.Оюунхорол гишүүний хувьд УИХ-д гурвантаа сонгогдож, нэгэн цагт намын гишүүн байх эрхээ хасуулж байсан нэгэн. Тухайн үе­дээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай зөрчилдөж, нэг хэ-сэгтээ л асуудал үүсгэж бай­лаа. Тийм  ч учраас Ардын нам доторх намаа ахмад үеийнхнээсээ чөлөөлж, тэд­ний нөлөөллийг бууруулах хүсэлтэй байгаа хэсгээс нь түүний нэрийг хүчтэй дэвшүүлж буй гэнэ.

УИХ-ын гишүүн Д.Оюун­хорол БНСУ-ын шинээр сонгогдсон анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Кын Хе нар 2009 он

Гол нь энэ зорилгоороо дам­жуулж намаа шинэчлэх хүсэлтэй байгаа тэдний зүгээс өнгөрсөн жил Азийн орнуудад болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй нэр дэвшигчид нь үнэмлэхүй ялалт байгуулах болсныг нэг үндсэн үзүүлэлт болгож байгаа ажээ.

Гэхдээ зөвхөн Д.Оюунхорол гишүүнийг нэр дэвшигчээр тод­руулснаар тус нам доторх Ерөн­хийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг хүсэгчдийн жагсаалт дуусгавар болж байгаа юм биш. Наад зах нь өнгөрсөн оны сүүлчээр УИХ-ын дэд даргаар сонгогдоод буй Ерөнхий сайд асан М.Энхболдын хувьд Ерөнхийлөгч болох хүслээ хараахан хязгаарлах бодолгүй байгаа гэнэ. Мөн УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Н.Энхболдын зүгээс ч шууд “Үгүй” гэдэг хариултыг өгөхгүй байгаа гэх. Түүний хувьд бусдаасаа ялгарах нэг давуу тал нь нийгэмд танигдсан дүр төрх нь харьцангуй цэвэр цэмцгэр ойлголтыг төрүүлдэг. Тэр бүр муу, муухай бүхэнтэй хутгалдах таагүй улс төрийг хийсэн нь үгүй бөгөөд УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон гишүүдийн нэг яах аргагүй мөн юм.

Монголын анх­ны эмэгтэй Ерөнхийлөгч болно

"Энэ шийдвэрийг тэрбээр өөрийнхөө дотор хүнд ч гэсэн аль хэдийнэ гаргачихсан бөгөөд “Монголын анх­ны эмэгтэй Ерөнхийлөгч болно” гэсэн бат, нот итгэлтэй байгаа юм гэсэн". Харин Ерөнхий сайд асан М.Энхболдын тухайд өрсөл­дөгчдийнх нь зүгээс тараах таагүй мэдээлэл дэндүү олон гэж болно. Зөвхөн нийслэлийн сонгогчдод гэхэд “газрын наймаачин” гэх нэг нотлогдоогүй дүгнэлт хам­гийн түрүүнд бууж ирнэ. Түүнчлэн “Ерөнхий сайд байхдаа тан­химынхаа гишүүдийг олигтой удирдаж чадаагүй, өөрийнхөө эсрэг босгосон”, “Намын даргын албыг ч хашиж чадаагүй” гэх мэт улс төрийн түүх нь түүний Ерөнхийлөгчид нэр дэвших замыг нь бүдгэрүүлэх учиртай. Тэгвэл Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тохироо хийж, намын даргын суудлаа өгсөн гэх ярианы эзэн болоод удаж буй. Өөрийнх нь хувьд ч “Нэр дэвшихгүй” гэдэг эцсийн шийдвэрийг намынхаа нөх­дөд эцэслэн хэлж чадахгүй яваа бөгөөд санаандаа бол аль хэдийнэ Ерөнхийлөгч болчихсон гэх яриа Ардын нам дотор эрчимжиж байна.

Энэ мэт эрчүүдтэй өрсөлдөж, гарч ирж байгаа хамгийн хүчтэй нэр дэвшигч нь нийтлэлийн эхэнд дурьдсанчлан Д.Оюунхорол гишүүн. Энэ шийдвэрийг тэрбээр өөрийнхөө дотор хүнд ч гэсэн аль хэдийнэ гаргачихсан бөгөөд “Монголын анх­ны эмэгтэй Ерөнхийлөгч болно” гэсэн бат, нот итгэлтэй байгаа юм гэсэн. Үүнийх нь дэмжлэг болгож өнгөрсөн оны сүүлчийн өдөр буюу 2012 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр болж өнгөрсөн “Алтан сарнай” наадмын оны шилдэг улстөрчийн цомыг түүнд гардуулсан гэх юм билээ. Нэг ёсны уг шагнал нь Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны эхлэл цэг байсан бөгөөд Ардын намаас нэр дэвшигчийг албан бусаар танилцуулсан анхны зарлал нь байжээ. Дашрамд дурьд­ахад Ардчилсан намаас одоогийн Ерөнхийлөгч болох Ц.Элбэгдорж нэр дэвших нь тодорхой байгаа. Харин “Шударга ёс” эвслээс Ерөн­хийлөгч асан Н.Энхбаярыг нэр дэвшүүлнэ гэдгээ зарласан ч тэрбээр өдгөө шоронд ял эдэлж байгаа учир Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй нь тодорхой юм. Тэгэхээр хэрэв “Шударга ёс” эвслээс түүний оронд өөр хэн нэгнийг нэр дэвшүүлэхээс татгалзсан тохиолдолд өрсөлдөөн Ардын нам хийгээд Ардчилсан нам хоёрын дунд өрнөх нь тодорхой ажээ.