О.Баасанхүү:Санал тоолох машинд биш програмд асуудал бий
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2012.12.19

О.Баасанхүү:Санал тоолох машинд биш програмд асуудал бий

1.  Хуулийг өөрчлөх, шинээр батлах өөр ойлголт. Одоогийн энэ хуулийг шинээр батлах юм билээ. Өмнөх хууль яагаад болохгүй байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Монголын хууль гурав хоног гэдэг шиг дөрвөн жил тугамд өөр хуультай явж болохгүй. Урьдчилсан байдлаар өмнөх  хуулиа дүгнэчихсэн, гарцаагүй өөрчлөх хэрэгтэй бол шинэ хууль батлахад буруу зүйлгүй.

2. Би Тагнуулын ерөнхий тазрын ажилтай танилцах үеэр асуусан. Компьютерээр яривал windows  програмыг "Microsoft" компани дэлхий нийтэд зориулан зохиосон гэдэг. Манайд ашиглаж буй санал тоолох програмыг хэнд зориулж хэн үйлдвэрлэсэн бэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Дэлхий нийтэд үү, Монголд уу эсвэл Монголын нэг намд зориулсан юм уу. Үүнийг ил гаргах цаг болсон. Шалгалтын тестийг тухайн сургууль эсвэл тодорхой хүмүүс зохиодог биз дээ. Үүнтэй адил тодорхой биш учир санал тоолох програмд олон хүн эргэлзэж   байгаа.

Гадаадынхан Монголын сонгуулийг хийж болохгүй гэсэн хуультай. Тэгэхээр асуудал нь автомат машинд биш програм үнэн үү, худал уу гэдэгт мониторинг хийгээсэй гэж боддог.

3. Хэрэв шүүх, прокурорыг барьж байгаа хүн сонгуульд орохоор бол хандив тэр хүнд хурдан олдох болов уу. Хүчний байгууллагыг хянадаг хүн хандив цуглуулах нь амархан. Хандивыг ийм хэлбэрээр биш төрөөс сонгуулийн зардлын ихэнх хувийг гаргах хэрэгтэй. "Хүний юм авсан хүний гар зөөлөн, хүний юм идсэн хүний ам зөөлөн" гэсэн үг бий. Өгч байгаа хүнд ямар нэгэн бодлого байж таарна.

4. Улс даяар танигдсан хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлддөг. Энэ утгаараа сурталчилгааны хугацаа бага байх нь зөв. Мөрийн хөтөлбөр, бодлогоо танилцуулах боломжтой хугацаа.

5.   Би улс төрийн өнцгөөс харж байна. Долдугаар сарын 1-нд сонгуулийн үр дүн гарах юм байна. 2008 оны долдугаар сарын 1-нд үймээн болж байсан бол2013 онд ялалтаа тэмдэглэх бодлого юм байна.