2012.12.13

Хэлмэгдсэн 140 гаруй хүнийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргажээ

Хилс хэргээр ял сонссон хүмүүс Хүний эрхийн үндэсний комисст хандах нь олонтаа. Тиймээс ХЭҮК-ын Өргөдөл, гомдол хариуцсан референт Б.Батаатай цөөн хором ярилцлаа.

 -Хилсээр гэмт хэрэгт холбогдоод шалгуулсан, ял сонссон хүнд учирсан хохирлын асуудлыг ямар хуулиар зохицуулж, шийдвэрлэдэг юм бэ?

-Үүнийг хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр бүлгээр зохицуулж байгаа. Эрүүгийн хэрэгт хилсээр холбогдоод тухайн хэрэг нь цагаадсан, хэрэгсэхгүй болсон, мөн албадлагын арга хэмжээ, цагдан хорьсон үйл ажиллагаа хууль бус гэдэг нь тогтоогдсон тохиолдолд тухайн иргэн төрөөс өөрт учирсан гэм хорыг арилгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй.

Энэ нь иргэний шүүхэд онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгддэг. Шүүхийн шийдвэрээр тухайн хүнд олгохоор шийдвэрлэсэн нөхөн олговрын мөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахаар зохицуулсан байгаа.

-Манайд хилс хэрэгт гүтгүүлж, ял шийтгэл хүлээсэн хүн цөөнгүй бий. Гурван шатны шүүхээс тухайн хүнийг хилс хэрэгт гүтгүүлснийг тогтоож, цагаатгасан тохиолдол ч байна. Ингэж хохирсон хэчнээн хүн ХЭҮК-т хандсан юм бол?

-Мэдээж, хандалгүй яахав. Энэ асуудпаар ХЭҮК 2001 оноос хойш 140 гаруй хүнийгтөлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Хамгийн сүүлд гэхэд л, миний хувьд Баянзүрх дүүргийн шүүхэд нэгэн өндөр настай эмгэнд учруулсан гэм хорыг арилгуулахаар шүүх хуралд оролцсон. Энэ хүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан 10 сар гаруй хугацаанд шалгасан юм.

Үүнээс болж тэр сэтгэл санаагаар унаж, бие нь өвдөөд эмнэлэгт хэвтсэн. Сүүлдээ хэргийг нь хэрэгсэхгүй болгож, цагаатгасан л даа. Тэгээд манай байгууллагад хандсан юм. Бид түүний оршин суудаг хаягийн дагуу Баянзүрх дүүргийн шүүхэд хилс хэрэгт холбогдуулан шалгасны улмаас учирсан гэм хорыг арилгуулахаар шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргасан.

-Тухайн хүний нэр төр, сэтгэл санаа, эрүүл мэнд болон эдийн засагт нь учирсан хохирол гэж хэдийг нэхэмжилсэн юм бэ?

-10 сая төгрөг нэхэмжилсэн юм. Манай улсад эдийн бус хохирлыг тодруулбал, тухайн хүний нэр төр, алдар хүнд, сэтгэл санаад учирсан хохирлыг тооцох аргачлал, жишиг байхгүй. Тиймээс үүнийг нь хасаад эдийн засагт нь учирсан хохирол гээд нэг сая гаруй төгрөгийн нөхөн олговор олгох шийдвэр гаргасан. Тэгээд ч сэтгэл санааны хохирхлыг барагдуулах тухай эрх зүйн тодорхой зохицуулалт байхгүй.

Сэтгэл санааны хохирлыг яаж тогтоох, тодорхойлох нь одоо болтол тодорхойгүй байгаагаас дээрх иргэдийн хохирлыг бүрэн барагдуулахгүй явсаар өдий хүрсэн.
-Завханы Эрдэнэ-Очирын гэх хэрэгт ч ХҮЭК шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргаж, гэм хор арилгуулж байсан гэж сонссон юм байна.

-Тийм шүү. Хуульд хилс хэргийн улмаас учирсан гэм хорын асуудль зохицуулсан зохицуулалт байдаг. Тэгсэн хэрнээ практикт хэрэгжихгү явж ирсэн. Тэгээд ХЭҮК "Фүүдлэнд"-ийн болон Завханы Эрдэн: Очирын гэх мэт хэрэгт анх шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргаж, гэм хс арилгуулж байсан. Нэгэнт ийм практик тогтсон учраас иргэд өөрсдөө шүүхэд хандаж байгаа. Одоо бол ХЭҮК хүн болгоны ийм асуудлын араг хөөцөлдөхөөс илүү, эмзэг бүлгийн ядуу, эрх зүйн чадвар чадамжи^ хувьд сул дорой байгаа нийгмийн тэр хэсэгт анхаарал хандуулж байн