2012.11.29

Засгийн газрын 100 хоног- Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам

Шинэчлэлийн засгийн газар 100 хоногт хийсэн ажлаа тайлагнаж байна. Энэ удаад бид Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны тайланг сонирхоё.

Махны үнийг тогтвортой барих нөхцөл бүрдлээ

“Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах”, “Гурилын үнийг тогторжуулах”, “Хүнсний бүтээгдэхүүн зоорь, агуулахыг нэмэгдүүлэх, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх” нийт 248 тэрбум төгрөгийн
хөнгөлөлттэй зээлийн шугамыг Монгол банктай хамтран хувийн хэвшлийнхэнд нээв. Нийт 16,0 мянган тонн махны нөөцийг хуулийн дагуу бүрдүүлэх ажил эхлээд байна.

Ноосны урамшууллыг олгосноор нийт ноосны 82,5 хувийг vндэсний vйлдвэрлэгчид худалдан авч эцсийн бүтээгдэхүүн хийх боломжтой болов.

“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоол, Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолоор батлагдсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай” журмын дагуу 2012 онд 21 аймгийн 332 сум, нийслэлийн 6 дүүргийн нийт 103162 малчин, мал бүхий этгээдийн тушаасан 14.7 мянган тонн ноосны 29.4 тэрбум төгрөгийн урамшууллыг сумдын Төрийн санд шилжүүллээ.

Энэ онд урамшууллын материалаа бүрдүүлсэн малчин, мал бүхий этгээдийн 99.1 хувь, нийт малчин, мал бүхий этгээдийн 64.5 хувь нь урамшуулалд хамрагдаад байна. “Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”-ны гишүүн үндэсний 154 үйлдвэр 16,498.7 тонн хонь, тэмээний ноос худалдаж авсан тухай мэдээг баталгаажуулж ирүүлсэн бөгөөд энэ нь өмнөх оныхтой харьцуулахад үндэсний үйлдвэрүүд 2.6 дахин их ноос буюу нийт бэлтгэсэн ноосны 82.5 хувийг худалдаж авсан байна.

Улаан буудай, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангаж амжилтаа бататгав

Газар тариалангийн салбарт ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд шуурхай зохион байгуулснаар 471.8 мянган тонн үр тариа, үүнээс 458.3 мянган тонн буудай, 239.0 мянган тонн төмс, 97.5 мянган тонн хүнсний ногоо, 44.5 мянган тонн таримал тэжээл, 20.5 мянган тонн тосны ургамал тус тус хураан авч буудай, төмсний хэрэгцээгээ 100 хувь, голлох нэрийн хүнсний ногооны 52 хувийг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлэв.

“Үйлдвэржилтийн шинэ эрин үе”-ийн ЗГ-ын 2012 оны 118 дугаар тогтоол батлагдлаа

Тариаланчдад урамшуулал, Гурил үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл, Хэрэглэгчдэд хямд, чанартай гурил худалдан авах нөхцөл бүрдэв.

Гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлсэн
хүнсний буудайн тонн тутамд олгодог мөнгөн урамшууллын хэмжээг түүхэнд хамгийн өндөр буюу 100.0 мянган төгрөг болгож нэмэгдүүлэв.
Гурил үйлдвэрлэгчидтэй зах зээл дээрх гурилын үнийг тогвортой барихад хамтран ажиллахаар тохиролцлоо.
Тариаланчдад урамшуулал, Гурил үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл, Хэрэглэгчдэд хямд, чанартай гурил худалдан авах нөхцөл бүрдэв.

“Үйлдвэржилтийн шинэ эрин үе” эхэллээ

2012 оны 10-р сарын 20-ны өдөр Төрийн ордонд “Үйлдвэржилтийн шинэ эрин үе” арга хэмжээг амжилттай зохион байгуулж, 600 гаруй үйлдвэрлэл
эрхлэгчдийг хамруулав. Энэ үеэр Иргэний нисэхийн ерөнхий газар, Төмөр замын удирдах газар зэрэг томоохон байгууллагуудтай үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах тухай гурвалсан гэрээ байгуулав.

Энэхүү арга хэмжээнээс гаргасан уриалгыг дэмжиж, Үйлдвэрлэл эрхлэгчид, салбарын судлаачид мэргэжлийн холбоодын саналыг үндэслэн боловсруулсан “Үйлдвэржилтийн шинэ эрин үе” зарласныг дэмжин хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөлд яамны саналыг тусган боловсруулж 2012 оны 118 дугаар тогтоол батлагдлаа.

Арга хэмжээний үеэр Монголын Ноос, ноолуурын холбоотой хамтран “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2012” үзэсгэлэн, худалдааг зохион байгуулж, нийт 103 аж ахуйн нэгж хамрагдаж, 400 гаруй сая төгрөгийн борлуулалт хийж, 15000 орчим хүн үзэж сонирхсон байна “Үйлдвэржилтийн шинэ эрин үе” эхэллээ.