“Эрдэнэс-Таван толгой” ХК одоогоор Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг байрлах стратегийн ач холбогдол бүхий Таван толгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах,ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг.
2012.11.22
“Орон нутгийн Тавантолгой” хамгийн хямд зардлаар нүүрс олборлодог
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Тавантолгой” ХК нь дэлхийн хэмжээнд хамгийн хямд зардлаар коксжих нүүрс олборлодог, Хятад улсын хилтэй ойрхон оршдог нь давуу юм” гэдгийг “Resource Investment Capital” хөрөнгө оруулалтын компани мэдээлжээ.
“Орон нутгийн” гэж бидний тодотгодог уг уурхайн нэгж зардал нь тонн тутамд 10 ам.доллар байгаа нь олон улсын дунджаас 5.5 дахин бага үзүүлэлт аж.
Мөн уурхайн аман дээрээс борлуулж буй үнэ нь Хятадын зах зээлийнхээс маш хямд гэнэ. 2010 онд коксжих нүүрсний экспортоор улсдаа тэргүүлж байсан тус компани дотоодын хөрөнгийн бирж дэх хамгийн том зах зээлийн үнэлгээтэйд нь тооцогддог аж.
Сонирхуулахад, “Тавантолгой” ХК-ийн 51 хувийг Өмнөговь аймгийн орон нутгийн засаг захиргаа, 24 хувийг “Ажнай” корпораци, 21 хувийг “Ээрмэл” ХК ёё