2012.05.03

Төмөр замын суурь бүтэц барих гэрээнд өөрчлөлт орууллаа

“Сайншанд-Тавантолгой-Ухаахудаг” чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, төрийн өмчид шилжүүлэх концессын гэрээ болон  “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжлээ.

Энэ дагуу холбогдох сайд, агентлагын дарга нар холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн гэрээ байгуулах үүрэг хүлээсэн байна.

Мөн төмөр замын суурь бүтэц барих, ашиглах хугацаанд төрийн мэдлийн 51 хувийг төлбөртэй болон гэрээний хугацаа дууссаны дараа төлбөргүйгээр төрийн өмчид шилжүүлэх, үндэсний хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулж хамтран ажиллах боломжоор хангах, хувьцааны тодорхой хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан иргэдэд нээлттэй арилжаалах асуудлыг дээрх гэрээнүүдэд тусгахаар боллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.