УИХ-ын гишүүдийн саналын зарим хэсгийг хасахыг санал болгов
2009.05.21

УИХ-ын гишүүдийн саналын зарим хэсгийг хасахыг санал болгов

УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Ц.Баярсайхан, С.Бямбацогт нарын санаачлан боловсруулсан “Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Засгийн газар хэлэлцээд зарчмын хувьд дэмжлээ.

Гэхдээ “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай” хуульд заасны дагуу “банк бус санхүүгийн байгууллага нь гадаад валютын арилжаа хийх эрхтэй”, “Валютын зохицуулалтын тухай хуульд “гадаад валютыг худалдах, худалдан авах болон зээлдүүлэх, шилжүүлэх ажиллагааг зөвхөн Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэнэ” гэж заасан байх тул уг хэсгийг өөрчлөн найруулах, банк бус санхүүгийн байгууллагын валют худалдах, худалдан авах ханшид хязгаарлалт тогтоох нь валютын ханш тогтоох талаар арилжааны банкуудад давуу байдал олгож байгааг анхаарах, валютын улсын байцаагчид шалгуулахаас татгалзсан, саад учруулсан, валютын арилжааны мэдээг хугацаа хоцроож ирүүлсэн зэрэг тохиолдолд торгох хариуцлага хүлээлгэхээр заасныг төслөөс хасах зэрэг саналыг хууль санаачлагчдад уламжлахаар болов.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.