С.Бямбацогт: Шударга бус өрсөлдөөнийг шинээр зохицуулах шааралага бий
2009.04.28

С.Бямбацогт: Шударга бус өрсөлдөөнийг шинээр зохицуулах шааралага бий

Бүтээгдэхүүнийхээ үнийг зохиомлоор нэмж хэрэглэгчдээ хохироож ашиг олдог компаниудын өрсөлдөөнийг зохицуулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. МАХН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа хэсэг гишүүдийн санаачилсан Өрсөлдөөний тухай хуулийн төслийг хэлэлцээд ажлыг хэсэг байгуулав. Төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос зарим зүйлийг тодруулав.

-Одоогийн мордөж байгаа Шу-дарга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийг шинэчлэн Өрсөлдөөний тухай хуулийн төсөл санаачилсан. Яагаад нэрийг нь өөрчилсөн юм бэ?

-Шударга бус өрсөлдөөнийг зохицуулах тухай хуулийг анх 1993 онд баталсан. Түүнээс хойш 15 жил дагаж мөрдөж буй энэ хууль өнөөдрийн зах зээлд нийцэхгүй байгаа учраас өөрчлөх шаардлагатай гэж үзээд бидний хэдэн гишүүн Өрсөлдөөний тухай хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барьсан юм. Өнгөрсөн парламентын үед энэ тухай ярьж эхэлсэн шүү дээ. Одоо мөрдөж байгаа хуулиар зөвхөн шударга бус өрсөлдөөнийг зохицуулдаг бол Өрсөлдөөний тухай хууль гэж нэрийг нь өөрчилснөөр бүх өрсөлдөөнийг зохицуулна. Оновчтой байдлаар ингэж нэрлэсэн нь илүү өргөн агуулгатай болно гэсэн үг,

-Хэрэглэгчдийг хохироож шударга бусаар ашиг олдог компаниудыг хэрхэн зохицуулахаар хуулийн төсөлд тусгасан бэ?

-Онолын хэллэгээр зах зээлд дангаараа ноёрхож буй аж ахуй нэгжийг монополь, хэсэг бүлгээрээ бол олигополь гэж нэрлэдэг. Монополь гэж ямар аж ахуйн нэгжийг хэлэх, түүний үйл ажиллагааг яаж зохицуулах, хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчиж хэт их ашиг олсон тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар хуулийн төсөлд тодорхой тусгасан байгаа.

-Тухайлбал, монополь эрхтэй нэгжүүдийн хууль бус үйл ажиллагаанд ямар хариуцлага тооцох вэ?

-Давамгай байдлаа ашиглан хууль бусаар хэт их ашиг олсон бол орлогыг нь хураах, мөн өнгөрсөн жилийн борлуулалтын орлогын 10 хүртэл хувиар торгох заалт төсөлд бий. Олигополь буюу хэсэг бүлгээрээ нэгдэн үгсэн хуйвалддаг аж ахуй нэгжүүд хэт их ашиг олж хэрэглэгчдийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн тохиолдолд хууль бусаар олсон орлогыг нь хураана. Мөн өнгөрсөн жилийнх нь борлуулалтын орлогын 3-8 хувиар торгохоор хуулийн төсөлд заасан. Мөн чанаргүй бараа сурталчилж хэрэглэгчдийг төөрөгдүүлэн их хэмжээний ашиг олдог тохиолдол бий. Үйлдвэрлэлийнхээ тоо хэмжээг зориуд багасгаж эрэлт нийлүүлэлтийг ихэсгэх замаар ч ашиг олдог. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлээ зохиомлоор багасгахаар эрэлт ихэсдэг, Ингэснээр үнэ нэмэгддэг сөрөг талтай. Энэ бүгдийг Өрсөлдөөний тухай хуулиар зохицуулах шаардлагатай байна.

-Энэ хууль батлагдвал манай улсад тоотой хэдхэн байдаг шатахуун импортлогч, гурил үйлдварлэгчдэд илүүтэй хамаарах уу. Тэд дэлхийн зах зээлийн ханшаас үл хамааран үнээ нэмдэг шүү дээ?

-Өрсөлдөөний тухай хууль өнөөдрийн зах зээлд зайлшгүй хэрэгтэй байна. Нефть импортлогчид, мөн гурил үйлдвэрлэгчид ямар ч өрсөлдөөнгүйгээр хоорондоо хуйвалдаж үнээ өсгөдөг нь үнэн. Хэрэглэгчдийн төлөө агентлаг хууль бус үйлдлийг нь тог-тоодог. Гэвч хариуцлагын хэмжээ нь ердөө250 мянган төгрөгөөр торгодог. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өндөр байхад манайд үнэтэй байсан. Харин нэг баррель нефтийн үнэ буурахад Монголд үнэтэй хэвээрээ л байдаг, Энэ бүгдийг судлаад үзэхээр тэд үгсэн хуйвалдаж үнээ нэмж байгаа нь тогтоогддог. Шударга өрсөлдөөн бай-гаа газарт чанартай, хямд бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрэх ёстой. Зах зээлийн жамаар ийм хууль шаардлагатай байгааг гишүүд ойлгож дэмжих байх.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.