УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан
2012.08.17
Г.Баярсайхан: Нэг намын араншин, дотоод зөрчлөөс болж хуульд өөрчлөлт оруулна гэдэг буруу жишиг
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхантай ярилцлаа.
-Та Байгаль орчин, хүнс, хөдөө ажахуйн байнгын хорооны дарга болсон. Ямар ажлыг хамгийн түрүүнд хийж эхлээд байна вэ?
-Байнгын хороо бол УИХ-ын бүтцийн байгууллага. Тиймээс 2012 оны хаврын чуулганаар арван багц хууль баталсанаас хойш Байгаль орчны яам, манай байнгын хорооны ач холбогдол нэлээд өндөр болж байгаа. Яагаад гэвэл уул уурхай, үйлдвэрлэлийн энэ их өсөлттэй үед байгаль орчны асуудалд хяналт тавих, хамгаалах явдал чухал байна. Эдгээр багц хуульд байгаль орчныг сүйтгэж, хохирол учруулсан бол үйлдвэрлэл явуулах эсэхийг хамгийн эцсийн мөчид орон нутгийн иргэд шийддэг байх гэх мэт чухал заалтууд багтсан. Тиймээс дээрх хуулиудыг хэрэгжүүлэхийн төлөө, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллана.
Өнөөдрийн байдлаар манай байнгын хороо төлөвлөсөн ажлуудаа хийж байна. Намрын чуулганаар хэлэлцэх асуудал болох хүнсний аюулгүй байдлын тухай хууль, Бэлчээрийн тухай, Газрын тухай гэх мэт томоохон хуулиудыг хэлэлцүүлэгт бэлтгэж байна. Эдгээр хуулиуд нь монголын нийгэм, эдийн засагт нөлөөлөхүйц маш ач холбогдолтой хууль юм.
Өнөөдрийн байдлаар манай байнгын хороо төлөвлөсөн ажлуудаа хийж байна. Намрын чуулганаар хэлэлцэх асуудал болох хүнсний аюулгүй байдлын тухай хууль, Бэлчээрийн тухай, Газрын тухай гэх мэт томоохон хуулиудыг хэлэлцүүлэгт бэлтгэж байна. Эдгээр хуулиуд нь монголын нийгэм, эдийн засагт нөлөөлөхүйц маш ач холбогдолтой хууль юм.
-Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж байгаа. Ингэснээр танай байнгын хороонд хэлэлцэж байгаа хуулийн хэрэгжилтийг тухайн чиглэл бүрээр нь өөр яамд хариуцана. Тэгэхээр өмнөхөөс илүү олон яамдтай харилцах болох нь?
-Манай байнгын хорооны хэлэлцэж буй асуудлууд нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Уул уурхайн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам гэсэн гурван яаманд харьяалагдах болж байгаа. Тиймээс эдгээр яамдтай нягт хамтран ажиллана. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам гэсэн нэртэй болж байгаа. Үнэхээр бид ногоон эдийн засаг, экологийн цэвэр үйлдвэрлэлтэй эдийн засаг руу тэмүүлж байгаа. Үүнд мэдээж яам, түүнээс гарч буй санал санаачилгыг байнгын хороо дэмжиж ажиллана.
-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн хэлэлцүүлэг явагдажбайна. Сөрөг хүчний зүгээс нэр нь яригдаж буй сайдуудын олонхи УИХ-ын гишүүн байна хэмээн мэдэгдэж байгаа?
-Манай нам үнэмлэхүй ялалт байгуулаагүй. Гэхдээ олонхи болсон. Үнэмлэхүй ялалт байгуулсан бол бидэнд эвслийн Засгийн газар гэх шаардлага байхгүй байлаа. Энэ удаагийн УИХ-д олон намын төлөөлөл багтлаа. Бид өмнө нь МАН-тай хамтарч байсан. Харин энэ удаа "Шударга ёс" эвсэлтэй хамтаръя гэсэн. Энэ утгаараа олон улс төрийн төлөөлөл орсон эрээвэр, хураавар Засгийн газар болж байна. Тиймээс үүний баталгаа болгож, дөрвөн жилийн хугацаанд найдвартай ажиллахын тулд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн болж байгааг би буруу зүйл гэж бодохгүй байна. Өөрөөр хэлбэл, олон ашиг сонирхлын төвлөрлийн цэгийн баталгаатай, найдвартай ажиллахын үндэс нь УИХ-ын гишүүд Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах явдал. Гэхдээ мэдээж гаднаас сайд нарыг авч ажиллуулахад болохгүй гэх зүйл байхгүй. Энэ нь тухайн намын асуудал.
-Энэ удаагийн Засгийн газрын яамдын тоог нэмснээр төрийн аппаратыг данхайлгалаа гэсэн шүүмжлэл гарч байгаа. Үүнд та юу хэлэх вэ?
-Тийм шаардлага байна шүү дээ. Бид хөгжлийнхөө тэсрэлтийн үед ирчихлээ. Ирэх дөрвөн жил, түүний дараахь дөрвөн жил нь эдийн засгийн асар их тэлэлтийн жилүүд байна. Манай өнөөдрийн төрийн байгууллага нь яг нарийндаа хэлбэл маш маш эмх замбараагүй байна. Тэгэхээр яах аргагүй дээд бүтцийг олон салбартай болгох хэрэгтэй байгаа юм. Тиймээс жишээлбэл, авто замын асуудал хариуцсан агентлагийг чиглэлээр нь яам болгох нь зүйтэй юм. Тавдугаар цахилгаан станц, эрчим хүчний асуудал ойрын жилүүдэд маш хурцаар тавигдаж байна. Тиймээс энэ чиглэлийн яам байх нь зүйтэй. Гэхдээ энэ бүхэн маань төрийн аппаратыг данхайлгаж байгаа хэрэг огт биш.
Одоогийн бүтцэд 10 гаруй агентлагийг хумиж, яам дотор нь оруулж байна. Тиймээс яамдын тоо нэмэгдсэн ч төрийн албан хаагчдын тоо хэвээр байна гэдгийг хэлэх байна.
Одоогийн бүтцэд 10 гаруй агентлагийг хумиж, яам дотор нь оруулж байна. Тиймээс яамдын тоо нэмэгдсэн ч төрийн албан хаагчдын тоо хэвээр байна гэдгийг хэлэх байна.
-Гурван яамыг "Шударга ёс" эвслийнхэн толгойлно. Эдгээрийн нэг болох Сангийн яамыг МҮАН-ын дарга М.Энхсайханд өгөхөөр болсон гэсэн. Гэвч үүнийг АН-ынхан эсэргүүцэж байгаа тухай мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Дээр хэлсэнчлэн энэ бол тухайн намын л асуудал. "Шударга ёс" эвсэл гурван сайдаа гаднаас авах уу гэдэг нь тэдний л дотоод асуудал. Тиймээс бид тохиролцсон зарчмынхаа дагуу л ажиллана. "Шударга ёс" эвслийнхэн мэдээж нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүнээ томилох байлгүй дээ. Тэр нь М.Энхсайхан байна уу, өөр хэн байх нь хамаагүй.
-Өнөөдөр (өчигдөр) УИХ-ын чуулган болж, хуулиа баталчихна гэж байсан ч асуудал шийдэгдээгүй нь ийм хардлагыг төрүүлж байна л даа?
-Монголын төр төвхнөж байна. Засгийн газраа байгуулж байна. Энэ бол улс төрийн асар их хүнд шат шүү дээ.
Энүүхэндээ гэж хэлэхэд "Шударга ёс" эвслийнхэн гэж том амбицтай хүмүүс байх шиг байна. Засгийн газрын бүтцээ 75:25 гэсэн харьцаагаар толгойлохоор тохиролцсон ч зарим хүмүүс нь голоод байгаа сурагтай байна лээ. Биднийг шахаж шаардаж байгаад ганц, хоёр агентлаг илүү авчих санаатай зүйл л явагдаад байгаа шүү дээ. Гэхдээ цаашид учраа олоод явах байлгүй дээ.
-Хэвлэлүүдээр сайд нарын нэрсийг зарлаж байгаа. Эдгээр нь хэр бодитой таамаглал вэ?
-Өмнөх УИХ дээр тухайн салбартаа өөрсдийн байр сууриа илэрхийлээд, хүлээн зөвшөөрөгдсөн л хүмүүс байгаа шүү дээ. Тиймээс яригдаад байгаа хүмүүс яамдаа аваад явах л хэрэгтэй.
-Дэд сайд нарын асуудал хэзээ яригдах бол?
-Засгийн газрыг бүрэлдсэний дараа тодорхой болох байх аа. Үүнд горилж байгаа эрхмүүд бий. Мэдээж фракциуд найдвартай шилдэг хүмүүсээ явуулах байлгүй дээ.
-МАН-ын гишүүд УИХ-аар хэлэлцэж буй асуудалд нөлөөлөх ямар ч эрхгүй болчихсонд юу хэлэх вэ?
-МАН-д туршлагатай улстөрчид олон бий. Гэтэл яагаад ийм гэнэн, бүлэггүй болох болтлоо алхам хийсэн юм бол гэж гайхаад л сууж байна.
-МАН бүлэгтэй болохын тулд хуульд өөрчлөлт оруулах ёстой болно. Гэхдээ тэд хуулиа өргөн барихгүй л байна...
-Өөрчлөлт оруулна гэдэг зүйл ярьж байгаа. Гэхдээ энд нэг зүйлийг хэлье. Нэг намд зориулж, тэдний араншин, дотоод зөрчлөөс болж бүлэггүй болсныг засах гэж хуульд өөрчлөлт оруулна гэдэг маш буруу бөгөөд муу жишиг.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.