Г.Баярсайхан:Тэргүүн шадар сайд байх хэрэггүй
-Шинэ сайд нартЕрөнхийлөгч ажилхэрэг болгох талаарүүрэг даалгаварөсгөн. Гэвч МАН-ындарга энэ асуудалдарай өөрөөр хандаадбайгааньажиглагдсан?
-МАН-ын УИХ-д олонх болохоор Засгийн газраа өөрсдөө бүрдүүлэх боломжтой л доо. Энэ хугацаанд нэг л зүйл ажиглагдаж байна. УИХ-аас томилсон Засгийн газар нь УИХ-ынхаа үгэнд орохгүй юм. Энэ нь УИХ гишүүн хүн Засгийн газрын гишүүн байх нь зохисгүйг харуулж байна.
Энэ үүднээсээ зохистой харьцааг бий болгох талаар ярьж эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Засгийн газрын гишүүдээ бүрдүүлэхдээ 50 хувийг нь гаднаас үлдсэнийг нь дотроосоо томилох санал гарсан юм билээ. Энэ саналыг би дэмжиж байгаа. Цаашдаа аль болох салбарын сайдыг гаднаас мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж байвал зөв болов уу гэж бодож байгаа. Нөгөө талаас сүүлийн жилүүдэд төр данхайж байна. Түүний илрэл нь дэд сайдын албан тушаал. Тиймээс аль болох цомхон байх ёстой.
-Шинээр томилогдоод байгаа сайд нарыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Зарим нэр дэвшигчдийг дэмжиж байна. Тухайлбал, ЭМ-ийн яамыг мэргэжлийн хүн удирдах боллоо. Яахав нэр дэвшигчдийн хувьд ёс зүйн асуудал бий. Дархан-Уул аймгийн Хонгор суманд монголын түүхэнд байгаагүй хордлого болсон. Энэ хордлого бол тухайн орон нутгийн удирдлагуудын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутгийн удирдлага нь гадаадын шинжээчидтэй хамтарч дүгнэлтийг нь хуурамчаар гаргуулсан. Гэтэл өнөөдөр энэ хордлогын шинж тэмдэг нь байсаар л байна. Энэ бол яах аргагүй ёс зүйгүй асуудал. Нэг үгээр хэлбэл, Сангийн сайдад нэр дэвшиж буй Д.Хаянхярвааг ёс зүйн доголдолтой гэж үздэг.
-Тэргүүн шадарсайдын хувьд таныбодол?
-Энэ бол МАН-ын дотоод асуудал байх. Аль болох нийгэмд хүлээж авах хүн байх л хэрэгтэй. Нөгөө талаас МАН-ынхан залуусаа дэмжиж байгаа нь харагдаж байна.
-Ерөнхийлөгчийнхувьд Тэргүүн шадарсайд байх хэрэггүйгэж хэлжбайсан.Гэтэл байлгах гээдзүтгээд байгаагийншалтгаан юу байгаабол?
-Би ч гэсэн Ерөнхийлөгчтэй байр суурь нэг байна. Тухайн үед хамтарч Засаг байгуулсан болохоор л Тэргүүн шадар сайд гэдэг албан тушаалыг гаргасан. Харин одоо дангаараа Засаг барихад энэ албан тушаал хэрэггүй.