Монголчууд Лениний хөшөөг 287 ам.доллараар үнэллээ
2012.10.12

Монголчууд Лениний хөшөөг 287 ам.доллараар үнэллээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатарын захиргаа энд 58 жил оршин байсан Владимир Ильич Лениний хөшөөг 287 доллараар худалдахаар шийвэрлэжээ. Дэлхийн хөдөлмөрчдийн их удирдагчийн хөшөөг буулгах шийдвэрийг Улаанбаатар хотын шинэ захирагч Э.Бат-үүл өнгерсөн долдугаар сард гаргасан юм.

Коммунистууд өөрсдийнхөө үзэл суртлыг хэрэгжүүлэхийн төлөө зөвхөн монголд төдийгүй өөр бас олон оронд гэмт хэрэг үйлдсэн, тэгээд ч энэ хөшөө Монголд коммунистуудын үйлдсэн хамгийн аймшигт хэлмэгдүүлэлтийг сануулж байгаа гэсэн байна. Ийм болохоор Лениний хөшеег ойрын үед дуудлагаар худалдаж анхны үнийг нь 287 доллараар тогтооно гэжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр энэ хөшөөг авахаар хэд хэдэн компани хүсэлтээ ирүүлээд байгаа юм байна.

Лениний хөшөө байсан суурин дээр 2008 онд УИХ-ын сонгуулийн дараа болсон эмх замбараагүй байдлын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалд зориулсан хөшөө босгоно гэсэн яриа байна. Тэр үед таван хүн амь үрэгдсэн юм. Тухайн үед сонгуульд ялагдсан ардчилсан хүчний талынхан эсэргүүцлийн хөдөлгөөн ернүүлсэн гэдэг.1990 онд Улаанбаатар дахь И.В.Сталины хөшөөг буулгаж байсан юм гэж оросын km.ru сайтад бичжээ. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.