2012.09.25

В.И.Лениний хөшөөг нийслэлийн өмчлөлөөс хаслаа

Хуралдаан дээр Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар СБД-ын 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах В.И.Лениний хөшөөг нийслэлийн өмчөөс хасуулах талаар тогтоолын төсөл оруулж хэлэлцүүллээ. Энэхүү хөшөө дурсгалын суурь бэхэлгээ муудсан ажээ. Тэргүүлэгчид эл тогтоолын төслийг хэлэлцэх үеэрээ өмчөөс хасч болно. Гэхдээ цааш нь өөр газар байрлуулах боломжгүй юм байна. Иймд тухайн хөшөөг өөрийн өмчлөлд байлгах хүсэлтэй иргэд байж болох юм.

Тэгвэл тэдэнд ийм боломж олгох үүднээс одоогийн нөхцөлийг алдагдуулахгүйгээр зөөж байрлуулах нөхцөлтэйгөөр суурин дээр нь дуудлагаар худалдвал яасан юм гэсэн санааг зарим төлөөлөгч хөндөв. Санал хураалтаар уг хөшөөг нийслэлийн өмчөөс хасах нь зөв хэмээн Тэргүүлэгчдийн олонхи үзлээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.