Сурагчид их түүхээрээ бахархав
Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдад хичээл заалаа.
2012.02.10

Сурагчид их түүхээрээ бахархав

Монгол Улсын нийслэл Их хүрээг Нийслэл хүрээ болгон нэрлэхээр тогтсоны 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ түүхэн өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамж өнгөрсөн оны 11 дүгээр сарын 11 нд гарсан юм. 


Түүхт ойн цуврал арга хэмжээний нэг нь нийслэл, дүүргүүдийн засаг дарга, харьяа газар, агентлагийн дарга нар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Нийслэл Хүрээ-100” жил сэдвээр хичээл заах байсан юм. Нийслэл хүрээ-100 жил ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Цогзолмаа Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдад хичээл заалаа.

Богд хааны лүндэнг уншиж, нийслэл хүрээ болон монгол орныхоо түүхийн талаар сонирхолтой яриа өрнүүлэв. Хүүхдүүд та бүхний дундаас ирээдүйн ерөнхийлөгч, ерөнхий сайд төрнө. Улс орноо удирдан авч явахын тулд эх түүхээ маш сайн мэддэг байх ёстой гэдгийг онцлов.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.