2012.10.01
Х.Тэмүүжин чөлөө хүсэв
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг сайд нараа зүгээр суулгахаа больжээ. Тэрбээр сард тус бүр нэг удаа аймгийн Засаг дарга, сайд нар болон иргэдтэй уулзаж, санал бодлоо солилцон, гаргасан шийдвэрээ хянаж байхаар болсон. Сайд нартайгаа уламжлалт хэлбэрээр уулзахгүй, технологийн давуу талыг ашиглах аж.
“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” нэртэй видео уулзалтад Ерөнхий сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга нар Төрийн ордноос, сайд нар яам яамнаасаа оролцов. “Сард нэг удаа уулзаж, ажлаа ярих учир сайд нар бусад арга хэмжээг давхцуулж болохгүй” хэмээн уулзалтын эхэнд Ерөнхий сайд сануулсан. Гэхдээ энэ өдөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин түүнээс чөлөө хүсчээ. “Яах вэ, нэг удаа гээд чөлөө олгосон. Дахиад ийм юм байх ёсгүй шүү” хэмээн сануулав.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.