Эмэгтэй гишүүд албан бус бүлэг байгуулахаар болжээ
2012.07.20

Эмэгтэй гишүүд албан бус бүлэг байгуулахаар болжээ

Сонгуулийн өмнө улс төрийн нам, эвслүүдийн эмэгтэй гишүүд чуулга уулзалт зохион байгуулж "УИХ-д аль ч нам, эвсэл олонхи болсон хамаагүй сонгогдсон эмэгтэйчүүд хамтраад боловсрол, эрүүл мэндийн салбарт өөрчлөлт хийнэ" гэж байсан юм.

Энэхүү амлалтаа ажил хэрэг болгох тухай ярилцаж байгаа эсэхийг УИХ-ын гишүүн С.Оюунаас тодруулахад "УИХ-ын гишүүнээр сонгогдсон есөн эмэгтэй ойрын хугацаанд зохион байгуулалтад орж ажиллана. Хуулийн дагуу албан ёсоор бүлэг байгуулж болохгүй учраас эмэгтэй гишүүд нийлээд албан бус бүлэг байгуулахаар болсон. Хамгийн түрүүнд төрөх болон хүүхдийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн тоог нэмэх, орчныг нь сайжруулах асуудлаар ярилцана" гэлээ.

 

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.