ААВЫН ХҮҮ
2012.09.06

ААВЫН ХҮҮ

Эрх мэдэл бүхий өндөр дээд албан тушаалууд руу Ерөнхийлөгчийн гэр бүлийнхний хийсэн эрчимтэй довтолгоон Төрийн тэргүуний эрх мэдлийг нэмэгдүүлсэн Үндсэн хуулийн шүүхийг хяналтдаа авч, Юлия Тимощенко, Юрий Луценко нарын сөрөг хүчний удирдагчдад эрүүгийн хэрэг үүсгэж, ял оноосны дараа 2011 онд эхэлжээ. Тэгээд 2012 оны дунд болоход "rэp бүл"-ийн хүмүүс Батлан хамгаалах яам (Дмитрий Саламатан), ДЯЯ (Виталий Захарченко), Аюулаас хамгаалах алба (Игорь Кали-нин)-ыг нэгэнт эззлсэн байлаа. Дандаа хүчний гол байгууллагууд байгаа биз. Үүний зэрэгцээ хүү Януковичийн ивээлийн хүмүүс Үндэсний банк (Сергей Арбузов), Сангийн яам (Юрий Колобов) болон Улсын татварын алба (Александр Клименко)-ны толгой дээр сууж авчээ.

Эрх баригчдыг өөрийн өрхийн гишүүдээс угсаа залгамжлуулдаг Африк, Азийн дарангуйлагчдын замыг Украйны Ерөнхийлөгч Виктор Янукович сонгож авах гэж байна гэсэн агуулгатай өгүүллийг Германы "Frankfurter Allgemeine Zeitung" гэдэг нэр хүндтэй сонин өнгөрсөн сард нийтэлжээ. Үүнийг батлах гэсэн мэт нэг мэдээлэл олны сонорт хурсэн нь Украины Ерөнхийлөгчийн хүү Александр Янукович тус улсын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын дөрөвт орж байгаа тухай байв.

Өгүүлж буй дарангуйлах тогтолцооны жишээ болгож БНАСАУ-ыг дурдаж болно. Энд хүү нь эцэгээ хоёр дахь үе дээрээ залгажилж явна. Ливийг бас хэлж болно. Энд иргэний дайн дэгдээгүй бол эрх мэдэл Муаммар каддафигаас хүү Сейф аль-Исламд нь шилжих байсан. ЗХУ задарсаны дараа орон зайд бас Гейдар Алиевыг Ильхам нь залгамжилсан Азербайжаныг нэрлэж болно. Бас Туркмен байна. Одоо эндхийн Ерөнхийлогч нь болоод байгаа Гурбангулы Берды мухамедовыг Ерөнхийлөгч  Сапармурат Ниязовын нууц хүүхэд нь гэх яриа түүнийг өөд болохоос өмнө сонсогддог байв. Удам залгах нуган үртэй холбоотойгоор Нурсултан Назарбаев, Ислам Каримов нарын дараа улс орныг нь хэн удирдах тухайд Казахстан, Узбекистаны Ерөнхийлөгчдийн хувьд түвэгтэй байдал бий болоод байгаа юм.

Украины хувьд дорно зүгийнх шиг дарангуйлах тогтолцоотой улс биш, тэгээд ч эднийд тогтсон ардчиллын түвшин нь саяын өгүүлсэн шиг үйл явдал болохыг хүлцэхгүй. Ядаж л одоохондоо. Гэхдээ Беларусь нь Европын л улс хэрнээ эрх мэдлийг өвлүүлэн шилжуүлэхийг үгүйсгэхээргүй байдалтай байгаа.

"Frankfurter Allgemeine Zeitung" сонин ч хуучин ЗХУ-ын Европын хэсэгт садан төрлийн холбоон дээр суурилсан биш ч гэлээ эрх мэдлийг уламжлуулан шилжүүлэх үйлийг хийж ирснийг тэмдэглэсэн байна. Тухайлбач, 1999-2000 онд Орост төрийн жолоог Борис Ельцинээс Владимир Путинд амжилттай шилжүүлсэн. Харин 2004 онд Леонид Кучмагийн үед Украинд яг ийм үйл ажиллагаа явуулах гэсэн ч өнгөт хувьсгалын улмаас Виктор Янукович Ерөнхийлөгч болж чадаагүй юм.

Украины улс төрд үе залгамжлах хандлага байгаа хийгээд "гэр бүлийн" загварыг чухам Украин л одоо Европт төлөөлж байна гэж хүний эрхийг хамгаалдаг Freedom House байгууллагын илтгэлд дурдсан байна. Энэ хэр үнэн болохыг хэлэхэд түвэгтэй ч баримт гээч юм баримтаараа л үлддэг. Ажиглагчдын бодлоор бол Ринат Ахметов болон бусад олигархуудын утсан хүүхэлдэй болсон Виктор Януковичийн орчин тойронд бизнесийн болон хүчний, ашиг сонирхлын байгууллагуудыг "атгадаг" цэвэр гэр бүлийн хүрээлэл байдаг нь нууц биш аж. Энэ хүрээллийн төвд мөнхүү Александр Ян-кович зогсдог юм байна. Эрх мэдэл бүхий өндөр дээд албан тушаалууд руу Ерөнхийлөгчийн гэр бүлийнхний хийсэн эрчимтэй довтолгоон Төрийн тэргүүний эрх мэдлийг нэмэгдүүлсэн Үндсэн хуулийн шүүхийг хяналтдаа авч, Юлия Тимощенко, Юрий Луценко нарын сөрөг хүчний удирдагчдад эрүүгийн хэрэг үүсгэж, ял оноосны дараа 2011 онд эхэлжээ. 

Тэгээд 2012 оны дунд болоход "гэр бүл"-ийн хүмүүс Батлан хамгаалах яам (Цмитрий Саламатин), ДЯЯ (Виталий За-харченко), Аюулаас хамгаалах алба (Игорь Калинин)-ыг нэгэнт эзэлсэн байлаа. Дандаа хүчний гол байгууллагууд байгаа биз. Үүний зэрэгцээ хүү Януковичики ивээлийн хүмүүс Үндэсний банк (Сергей Арбузов), Сангийн яам (Юрий Колобов) болон Улсын татварын алба (Александр Клименко)-ны толгой дээр сууж авчээ. Хүчнийхнийг томилоход 39 настай Александр Янукович оролцсонд эргэлзээ төрж болох бол санхүүгийн секторт тэрбээр хянал-таа тогтоосныг нь хэнээс ч нуух аргагүй илт болсон аж. Одоогийн Ерөнхийлөгчийг эрх мэдлийн оргилд хүрэхээс өмнө Украины хэв-лэл, мэдээллийн хэрэгслүүд түүний нэг хүү Викторынх нь нэрийг л хааяа дурддаг байв. Энэхүү Виктор тэр үед Дээд Радын депутат, автомашины уралдаан сонирхдог нэгэн байлаа. Александр тэгэхэд орон сууц барих ажлыг сан-хүүжүүлдэг МАКО хэмээх томоохон корпо-рацыг хяналтандаа байлгаж байсан ч түүний тухай хэний ч чихэнд ямар ч мэдээлэл хүрдэггүй байсан юм.Александр Януковичийн эцэг Ерөнхийлөгч болмогц түүний бизнес сансрын хурдаар өсөх нь тэр. Одоогийн байдлаар Александрын нэр-тэй холбоотой аж ахуйн нэгжүуд нефть бү-тээгдэхүүн, барилга, замын байгууламж, ул хедлөх хөрөнгө, газрын бизнес, хөлөг онгоцны үйлдвэрлэл, банк, үр тарианы зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байна. Ринат Ахметовын ашиг сонирхлын хүрээнд нэвтэрч, улсад тэрбум гривен (Украйны мөнгөн тэмдэгт)-ийн нүүрс нийлүүлэх захиалга аваад байгаа Донбассын тооцоо санхүүгийн төв Ерөнхийлөгчийн хүүгийн мэдэлд байна.



Ерөнхийлөгчийн гэр бүлийнхэн

Бага Янукович өнгөрсөн оноос Бүх Украины хөгжлийн банкны хувьцааны багцыг 100 хувь эзэмших болсон бөгөөд Украин даяар нэвтрүүлгээ цацдаг, улс төрийн бүлэглэлүүдээс ангид "Тонис" теле сувгийг ч өөрийн болгож авсан байна.

Зарим эх сурвалжаас үзвэл гаальд хяналтаа тогтоосон нь Александр Януковичийн сүүлчийн том амжилт болж буй аж. Дээд Радын депутат, "гэр бүл"-ийн эртний анд "Юра Енакиевский" нэрээр олонд танил болсон Юрий Иванющенко энд Ерөнхийлөгчийн хүүг сөрөн зогсчээ. Гаалийн хорооны даргаар Иванющен-когийн хүн гэгддэг Игорь Калетник одоо хэр нь ажиллаж байгаа. Тэрбээр "эзнийг" нь л орлож буй болохоос биш гаалиас орж ирж буй ашгийг өөрийн үзэмжээр дахин хуваарилах эрхийг "гэр бүл"-д зуучлагч ("Енакиевский")-гүйгээр эдлүүлж буй хүн юм. Александр Януковичийн нөлөө, хөрөнгө өсч буй нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон мэргэжилтнүүдийн нүдэн дээр түүний статус дээшлэхэд түлхэц болохгүй байж яаж чадах билээ. 96 сая долларын хөрөнгөтэй түүнийг "Фокус" сэтгүүл энэ оны дөрөвдүгээр сард хамгийн чинээлэг украинчуудын 103 дугаарт оруулсан байв. Тэгвэл "Корреспондент" сэтгүүл наймдугаар сард хамгийн нөлөөтэй украин хүмүүсийн эхний дөрөвт түүнийг багтаасан.

Александрын өмнө эцэг нь, Ринат Ахметов, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Сергей Левочкин нар л гишгэсэн байна. Сонирхуулахад эхний тав дотор багтсан хүмүүсээс ганцхан Александр л улс төрийн бодлогод оролцдоггүй, төрийн алба хашдаггүй, хөрөнгө чинээ нь ч тэрбумтан Ахметов, Фирташ нарын дэргэд "хумсын чинээ" гэж хэлж болно. Тэглээ ч наад зах нь украин сэтгүүлчдийн үзэж буйгаар нөлөөгөөрөө эцэгтээ дөхөж очиж байгаа аж. Александр өөрөө хэвлэлтэй ер ойртдоггүй хүн. Төрийн тэргүүний хүүтэй хийсэн ярилцлага өнөө болтол ердөө ганц удаа олны сонорт хурсэн ч түүнийг эхнээс нь аваад дуустал нь пиарчид бичсэн гэж үздэг. Тиймээс улс оронд болж буй үйл явдалд энэ залуу чухам яаж нөлөөлөөд байдгийг таамаглахаас өөр аргагүй. Дээд Радын депутат, "Манай Украин-ардын өөрийгөө хамгаалах хуч" фракцын гишүүн Юрий Гримчакийн үзэж буйгаар бол Ерөнхийлөгчид үг нь ихээхэн нөлөө лдөг ганц хүн бол Александр аж.

"Виктор Федорович гагцхүү түүний үгийг сонсдог. Үүнийг бүс нутгийн удирдлага болон Парламентын гаднах эх сурвалжууд нотолдог" хэмээн Парламентын гишүүн хэлжээ.Эдийн засгийн үйл явцад Януковичийн ууган хүүгийн үзүүлэх нөлөө өсч буй нь хэнд ч илэрхий бөгөөд түүний гаргаж буй чармайлт өнгөрсөн оны Украины улс төр, эдийн засаг дахь хамгийн нүдэнд өртөм хандлага байлаа гэж "Корреспондент" сэтгүүлийн гаргасан эрэмбийн судалгааг хийсэн хүмүүсийн нэг, улс төр судлаач Владимир Фесенко үзэж байна. "Ерөнхийлөгч хийгээд түүний гэр бүлтэй ойр холбоо сүлбээтэй хүмүүсийн нөлөө үнэхээр нэмэгдэж байна. Одоо Украинд байгаа шиг дэглэмтэй хуучин ЗХУ-ын харьяанд байсан орнуудын хувьд энэ нь бодит хандлага юм- Энэ байдал Кучмагийн үед арай өөр хэлбэрээр илэрч байсан. Орост ч Ельциний болон Путиний үед ийм хандлагыг бид анзаарсан. Иймэрхүү юм л одоо манайд тохиолдож байна" гэж тэрбээр сурвалжлагчийн асуултад хариулахдаа хэлсэн юм. Түүнчлэн Ахметов, Фирташ нарын бүлэг ч нөлөөгөө хадгалсаар байна гэж Фесенко дүгнэж байна. "Засгийн газар болон төрийн бусад дээд байгууллагуудад Ерөнхийлөгч боловсон хү-нийг нааш нь, цааш нь болгож байгаа ч дэг-лэмийнхээ үндсэн зарчмыг өөрчлөхгүй байна. Зарим өөрчлөлт шинэчлэлт байж болох ч энэ дэглэмийн баганууд байрандаа байсаар" гэж тэрбээр ярилцдагынхаа төгсгөлд хэлсэн байна.Украины Дээд Радын депатут байсан, бүх дөрвөн Ерөнхийлөгчийн зөвлөхеөр ажиллаж асан Дмитрий Выдрин ч дуугүй байсангүй. Эцэг Янукович хүүгээ дээш нь өгсүүлэхдээ бүх юмыг зөв хийж байна. Ерөнхийлөгчийн толгойд юу бодогдож байдгийг би яаж мэдэх вэ. Тэгэхдээ тэрбээр ямар ч байсан ухаалаг хүмүүс рүү хандаж байна. Тэр ухаалаг хүмүүс нь түүний гэр бүлээс гаралтай байлаа ч тэдгээрт түшщ^эх нь алдаа биш шүү дээ" хэмээн Выдрин мэдэгдэв.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.