Н.Золжаргал: Инфляцийг нэг оронтой тоонд барих боломж бий
-Монголбанкныерөнхийлөгчөөражиллахболлоо. Улсорныэдийнзасгийнасуудалтайхолбоотойзөвлөмжүүдийггишүүдийнзүгээсөгчбайна. Ягямарасуудалдньэхлээданхаарлаахандуулахвэ?
-УИХ-ын гишүүдээс хэд хэдэн санал гаргаж, яаж ажиллавал эдийн засаг, инфляц, валютын ханшийг тогтвортой байлгах вэ гэдэг санал зөвлөмжийг өгч байна. Хамгийн гол нь санхүүгийн сектор дээр шинэчлэл хэрэгтэй байгаа. Мөн Монголын эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй. Одоо байгаа бүтцээрээ бид олон жил явсан. Үүний гайгаар эдийн засгийн огцом хөдөлгөөн хийдэг байсан. Тиймээс санхүүгийн секторт шинэчлэл чухал. Үнийг хийж, шинэчлэлийг буй болгох хэрэгтэй байна.
-Засгийнгазрынмөрийнхөтөлбөртинфляцийгнэгоронтойтоондбарихзаалторсон. Үүнийгяажхангахвэ?
-Инфляци гэдэг бол санхүүгийн сектороос шалтгаалдаг. Эрэлт, нийлүүлэлтээсээ шалтгаалаад инфляци хэлбэлзэнэ. Гэнэтийн "шок"-уудад Засгийн газраас арга хэмжээ авбал үүнийг зохицуулах боломжтой байдаг. Шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ талаар тодорхой зүйлийг тусгасан байна лээ. Тиймээс инфляцийн гарал үүсэлтэй нь тэмцвэл үр дүнд хүрэх байх. Монголбанкны зүгээс санхүүгийн шинэчлэлээ сайн хийгээд байвал огцом өсөлтүүдийг хязгаарлаж болох юм.
-Төгрөгийнханшсуларчвалютынханшөссөөрбайгаа. Энэасуудалдяажанхаарахвэ?
-Ханшийн талаар Монголбакны бодлого гэж байдаг. Мөнгөний бодлогыг УИХ-аас батална. Гэхдээ ханшийг аль өнцгөөс харах вэ гэдэг нь нэн чухал. Тухайлбал, дотоодын үйлдвэрийг дэмжих талаас нь харвал төгрөгийн ханш сул баймаар. Гэтэл ханш чанга байх нь манай улсын гадаад худалдаанд шууд нөлөөлдөг. Ер нь, Монголбанкны баримтлах бодлого нь төгрөгийн ханшийг огцом өсгөж, эдийн засагт шоок үүсгэхгүй байхыг л бодож ирсэн. Үүнийгээ үргэлжлүүлнэ.
-МонголбанкныүйлажиллагаандЗасгийнгазархутгалдахгэдэг. Яажхараатбайхвэ?
-Монголбанкны үйл ажиллагаа Монголбанкны тухай хуулиар л зохицуулагддаг. Үүний дагуу явж ирсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засгийн газар манай ажилд оролцсон тал бий.
Өдрийн сонин